Tuesday, March 5, 2013

MNFORMULA1 Facebook group боллоо

Нялуунаас шулуун шууд хэлье. Энэ блогийг ганцаараа хөтлөөд хийгээд явах гэсэн боловч үнэндээ дийлсэнгүй та бүхнээсээ хүлцэл өчье.

http://www.facebook.com/groups/mnformula1/ энд бүгдээрээ бичиж санаа бодлоо уралдуулж байхаар шийдлээ.

WELCOME ALL

Sunday, April 22, 2012

Mnformula1.com-н хөтлөгчийн өгсөн мэдээ


Юуны өмнө энэ нийтлэл хагас сайн өдөр надад ирсэн гэдгийг хэлье би нийтлэж амжаагүй өдий хүргэлээ.

Friday, April 13, 2012

Шанхайд яах бол?


2-р практик дээр Шуми хурдан байсан ч энэ уралдаанд Хамилтон илүү үр дүн үзүүлэх шинжтэй МакЛарен нилээдгүй өөрчлөлтийг урьд далавчинд хийсэн бөгөөд хойд далавч болон шалаа ч нилээд оролдсон шинжтэй. Уралдааны нөхцөлд МакЛарен Бензээс илүү давуу талтай байхаар байна. Бензийн гол давуу тал нь шулууны хурд болон DRS. Шуми подиумын төлөө өрсөлдөх байх. Баттоны хувьд бага хурдтай үед болон дугуй халаах дээр жаахан асуудлууд байх шиг байна.

Редбулл Веттелд өвлийн тестээр ашиглаж байсан тохиргоог, Вебберт эхний 2 гараанд ашиглаж байсан тохиргоог ашиглах юм байна. Тэдний хувьд ялхаас илүү сул талаа олж засах нь тэргүүн зорилго байна.

Феррари бас л удаан хэвээд Алонсо 10т зогссон бол Масса 17-р цаг үзүүлсэн. Хангалттай хурд гарахгүй л байх шиг. Бусдын хувьд дүгнэлт хийхэд сайн мэдээлэл олдохгүй байна. Тимо Глок шинэчилсэн Маруся-р гайгүй цаг үзүүлж хойд эгнээнийхний урьд гарч чадсан байна.

Одоо 3-р практик дээр машинуудын байранд дахиад өөрчлөлт орох байх. Лотусыг эхний 10-руу орж ирнэ гэдэгт итгэж байна.

Бас нэг зүйл мартсан байна. С1-р Сайнаа Нараа 2 хөтлөхөөргүй болж байх шиг. Тиймээс Ф1 тайлбарлах сонирхолтой хүн манай уншигчид дунд байгаа эсхийг надаас асуусан шүү. Хэрэв тийм сонирхолтой хүн байвал комментоор холбоо барих  и мейл эсвэл утсаа үлдээгээрэй.


Wednesday, April 4, 2012

Ferrauber гарах нь

Алонзо малайзын ГП-д түрүүлснийхээ дараа "Эргэлзэх юмгүй Заубер биднээс хурдан байгаа" гэж байсан бол одоо ч бүүр тэдний машины арын шийдлийг хуулхаар болсон байна.

Зауберын хувьд мотор, хурдны хайрцгаа Ферраригаас авдаг. Машин нь ч хоорондоо их төстэй болох нь дээ. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг нөгөө 2 жолоочоо хоорондоо солиод үзвэляадаг юм бол кккк