Sunday, April 22, 2012

Mnformula1.com-н хөтлөгчийн өгсөн мэдээ


Юуны өмнө энэ нийтлэл хагас сайн өдөр надад ирсэн гэдгийг хэлье би нийтлэж амжаагүй өдий хүргэлээ.


Сайн байцгаана уу залуусаа. Mnformula1.com-хэмээх сайт ажиллуулан та бүхнийхээ уурыг барсан хачин зүйл эрээчин цаг завыг тань үрж байсан хөтлөгч миний бие мэндчилж байна.
Сайтаа хааснаас хойш уншигч та бүхнийгээ C1-ээр F1-ээ үзэн элдэв мэдээлэл аван сайхан байгаа хэмээн бодож байсан боловч ...
Яг одоо Байхрейны Гран пригийн байрлал тогтоохын
Q3 явж байх ёстой бөгөөд харин  би үзэлгүй  үүнийг бичин сууна.
2011 оны улирал дуусаад өчнөөн сонин сайхан гэмээр зүйл болж 2012 оны улирал маань эхлээд эхний хэсэг дуусах гэж байна.  Энэ тухай бяцхан ярилцмаар санагдаад болдоггүй. Бодвол 3 жил өвчилсөн хууч өвчин маань хөдлөөд байгаа юм байлгүй.

Энэ улиралын эхний 3 уралдаанд 3 өөр баг түрүүлж, дундчууд хачин сайжирсан гэж жигтэйхэн... гэх мэтээр юм яриад яахав. Тэртээ тэргүй тодорхой байгаа хойно.
Харин юу сонин байгаа тухай зарим нэг бодлоо хуваалцая.
Red Bull тэр тусмаа Феттел яагаад байнаа?
Өнгөрсөн 2 жил Эдриан ньюгийн бүтээсэн машины яндан диффузор бүхий машины дарах хүч гэж хичнээн айхтар байгаагаас
(ялангуяа арын хэсэгт) аливаа хурдан удаан эргэлтүүд дээр тун сайн байгаа тухай миний бие зөндөө бичиж байсан билээ. Харин энэ жил тэрхүү яндан диффузор бараг байхгүйгээс энэ багийн хурд эрс муудсан гэж хэлж болох. Гэхдээ бараг байхгүй гэж онцолж байгаа юм шүү.
Бараг гэдэг маань юу гэсэн үг вэ гэвэл: Энэ жил яндангийн байрлал иймэрхүү байна, утаа гарах өнцөг тиймэрхүү хэмжээнд байна... гэх мэтээр дүрмэнд шинээр тусгасанаар Ньюгийн урьдын философыг бараг үгүй хийсэн гэхэд болно. Гэхдээ л бараг бүх багууд яндангийн үлээлгийг ашиглан ард талд тодорхой хэмжээний дарах хүч олж авч байгаагаас яндан диффузор үгүй болсон гэж хэлж болохгүй. Харин
RB8 энэ тал дээр тэргүүлэх байр сууриа алдсан бололтой. Ямар сайндаа л хятададын Гран пригээр хоёр өөр янзын яндангийн систем бүхий 2 өөр машин авчирч 2 нисгэгчээ уралдуулхав. Феттел тестийн үеэр хэрэглэж байсан хуучин яндан систем бүхий машинаар, Веббер тестийн сүүлийн 2 өдөр туршиж Австралиас эхлэн хэргэлсэн шинэ систем бүхий машинаар уралдсан ба үр дүн нь ч гарч байгаа бололтой. Ямар ч байсан Феттел баг дотроо хичнээн явуулага хийсэн ч (энэ нөхөр хуучин системээ авчрахыг шаардан нэлээд юм болж байж ингэсэн) шинэ системээ хэргэлэхээр санаа шулуудаж улам сайжруулахаар шийдсэн нь тодорхой болж.  Дээр нь дугуй. Харин энэ тал дээр маш их юм ярих хэрэгтэй биз ээ.  Бага багаар ярилцаад явна аа.
(Диффузор гээч машины доод хэсгийн агаарыг сорогч ямар нэг төхөөрөмжийн тухай C1-ээр Нараа ярьж байхыг сонссон. Энэ жаахан алдаатай ойлголт  шүү. Агаар сорох тухайд бол энэ нь граунд эффект гээч жинхэнэ сорох төхөөрөмжийн тухай ярих хэрэгтэй ба F1-д цагтаа ашиглагдаж байсан систем бөгөөд одооо хориглогдсон. Диффузор бол ердөө л машины доогуур явах агаарыг чиглүүлж, ямар нэг хуйлрал үүсгэлгүй маш хурдтай урсган машин доогуур гаргах зоиулалт бүхий шалны арын хэсгийн хэлбэр загвар  төдий юм. Гэхдээ ямар их үр дүнтэй гэдгийг бид мэднэ. Хаана агаар хурдтай урсаж байна тэнд даралт их байх гэсэн аэродинамик зарчим)
Ferrari яав аа?
Ferrari энэ жил жинхэнэ түрэмгий философоор машинаа бүтээсэн гэж их ярьж байсан ч тест эхлээд л хамаг юм будаа. Аливаа нэгэн эргэлт дээр машинаа зам дээр нь барьж байх гэж үйлээ үзэж байгаа энэ багт арын дарах хүч, шулуун замын хурд гэсэн 2 чухал зүйл эрс дутаж байна. Естой Алонсо тулдаа л овоо хэдэн оноо зулгааж, нэг түрүү авсан ба  ойрын хэдэн сардаа бид дахиж түүний түрүүлэхийг үзэхгүй байх аа.
Алонсогийн түрүүгийн тухайд зарим нэг юм нэмж хэлэхэд : Нандо Малайзад үнэнхүү сайн уралдаж түрүүлсэнтэй маргах зүйл ер үгүй ч , хэрвээ
Ferrari-гийн боксынхон болон стратегичид нь ямар нэг Lotus-ынх байсан бол сайндаа л шагналын тавцан дээр гарах байсан бизээ. Тэд ямар айхтар цагаа олж бокст орж , ямар дугуй тавих вэ гэсэн асуултанд даанч дэндүү сайн байж билээ. Шулуун замын хурдгүйгээс гүйцэж түрүүлэх чадвар тун сул ийм машинтай, дээр нь траектороос бусад хэсэг нь нойтон байсан энэ зам дээр жаахан буруу үед бокст ороод гарахдаа хэн нэгний ард гацах байсан ба гүйцэх гэж хамаг дугуйгаа баллах, эсвэл дайрч байхдаа траектороос гарч  хальтирах ( Яг Перес шиг) гээд түмэн зүйл үзэх байсан биз ээ.
Ferrari-гийн тухайд эргэн ярихад: Бахрейны дараа болох Мужелло дахь тестийн үеэр маш олон юм тодорхой болох бөгөөд энэ үеэр энэ баг гайхуулсан ямар нэг шийдэл олохгүй бол энэ жил эвгүйдэх нь. Ямар ч байсан арын доод хэсэг буюу диффузор, яндангийн тал дээр хамаг анхаарлаа хандуулж байгаа ба ядахдаа л Sauber, Red Bull мэтийн яндангийн хуулбарыг өөрийнхөө машинд сайхан тааруулж тавих байлгүй дээ. Эрх биш өөрчлөгдөх байлгүй.  Ямар ч байсан улиралын төгсгөл хэрд энэ баг ялалтын төлөө үздэг болно гэдэгт ер эргэлзэхгүй байна. Гэхдээ Ferrari-гаас ганцхан Алонсо юу эсвэл хэн нэг өөр хүн бас ялалтын төлөө үзэх үү?  Хэрвээ тийм хүн байх бол тэр нь Масса гэж бодохгүй байна. Перес энэ жил Sauber-таа байх нь бараг тодорхой болж байгаа ба ( энэ нь ч зөв дөө) өөр Ferrari-д уралдаж болох хүний тухай янз бүрийн таамаг явсаар. Баррикелло, Трулли, Бьяанки (Sahara Force-India-гийн тестер) Пол ди Реста (түүний менежер энтони Хэмилтон Хятадад Ferrari-тай сэжиг төрмөөр олон уулзалдсан)... гэх мэтээр.
Гэхдээ миний бодоход энэ жил Массаг сэлгэх хамгийн боломжтой хүн бол хөөрхий “гэмт хэрэгтэн” Сутил. Тийм сайхан нисгэгч энэ жил гэрээгүй суух гэдэг даанч хайран байна.  Магадгүй улиралын төгсгөл хэсгээр Сутил маань улаан хувцас өмсөөд улаан машинтай давхиад Алонсо Хэмилтон нарыг нэг улайлгах юм биш биз. Ялангуяа Хэмилтоныг. Яагаад Хэмилтон гэж  ярьж байгааг маань та бүхэн ойлгож байгаа байх.
Масса маань ийм ч байгаагүйсэн дээ. Одоо ч ёстой тестер хийгээд л уралдаанд оролцоод л явж байхаас. Удалгүй баяртай болох биз.
Mercedes !!!!
Энэ багийн шинэ машин маш сайн болсон нь тестийн үеэс мэдэгдэж эхэлсэн ч дугуйг идэх тал дээр даанч “сайн” байгаа тухай маш их ярьж байсан билээ. Австралид Шуми, Нико хоёр гайгүй сайн эхлээд л дараа нь хажуугаар нь гарах машиныг тоолохоос өөр ажилгүй. Дугуй маш хурдан муудаж байсан.
Малайзад бүх төрлийн дугуйг бүгдийг нь тавьсан ч бас л ялгаагүй дугуй маш хурдан муудаж байсан.
Хятадад Нико түрүүлсэн ч энэ зам дээр урд талын дугуй маш их ачаалал авдаг ба
( уралдааны төгсгөлд Кими Себ 2 энэ урд дугуй нь байхгүй болсноос яалаа) харин Mercedes-ийн ар талын дугуй хурдан муудаж байгаа ба энэ зам дээр энэ нь сайн тал болж хувирсан. Дээр нь сэрүүхэн байснаас Mercedes дугуй 2 хоорондоо сайхан зохицжээ...  Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр Mercedes-ийн Шанхай дахь ялалт нь  “тохиодолын шахам” байж гэмээр.
Сүүлийн үед Росс Бравн, Норберт Хауг нарын маш олон ярилцлагыг харж байсан ба тэдний ярианаас дээрхээс шал өөр дүгнэлтэнд хүрлээ.
Австралид дугуй үнэндээ муудсан ба хэт халалтаас болж. Малайзад харин эсэргээр буюу дугуйгаа ерөөс халааж чадахгүй байснаас дугуй тэгж муудаж байж. Харин Хятадад яг таарч.
Өөрөөр хэлбэл: Хэрвээ
Mercedes дугуйтай холбоотой асуудал байсан бол тэд үүнийгээ шийдэж чадсан шинжтэй бөгөөд ядаж л ойрын хэдэн уралдаанд тэд ялалтын төлөө үзэх нь.  Шуми маань алдарт үсрэлтээ хэзээ хийх бол тэсэн ядаж байна шүү.
Энэ багийн бас нэг том ололт бол давхар
DRS.
Ер нь
F1-ийн аль нэг баг ямарваа нэг онцгой инноваци бий болгож түүнийхээ хүчээр ялалт авдаг тухай яриад яахав. Brawn-ны давхар диффузор, Mclaren-ны F-duct, Red bull-ын яндан диффузор... гэх мэт.
Mercedes-ийн энэ жилийн давхар DRS үүнтэй тэнцэх хэмжээний шинэ зүйл мөн үү? Тэр DRS гээч ер нь юу юм бэ? Үнэхээр шулуун зам дээр тийм их хурд өгдөг юм бол яахаараа Mercedes-ийн машин шулуун замын хамгийн өндөр хурд үзүүлэхгүй байнаа ? гэх мэт олон асуултыг шинэ залуу сонирхогч нар маань тавих нь мэдээж. Миний мэдэх гэж юу байхав болов ч энэ тал бас дуугүй суухгүй ээ. Зөв буруу ойлгосон зарим нэг зүйлээ хуваалцая.
Давхар
DRS гээч нь миний ойлгож байгаагаар бол DRS болон түүний ард байрлах пассив F-duct юм. Энэ системийг эхлээд W-duct,дараа нь super F-duct гэж байснаа сүүлдээ давхар DRS гэж нэрэлснээс нэлээд зүйл тодорхой болох болов уу.
Энэ системийн тухай өчнөөн инжинерүүдийн таамаг, тайлбарыг уншиж байсан ч үнэндээ ойлгосон юм тун бага. Ойлгож байгаагаас бол:
DRS нээхэд ард талд байх  хоёр нүх рүү маш хүчтэй агаарын урсгал орж ирнэ.
DRS нээхэд ард талд духны эсэргүүцэл эрс сулрах ба үүнээс шалтгаалан дарах хүч ч багасч хойд тал босч ирэх ба ( бараг 200кг багсана гэсэн тоо харсан санагдана) үүний уршгаар урд тал тонгойж тэндэх дарах хүч ихэсхэнэ.
Харин
Mercdes-ийн хувьд бол DRS нээхэд агаарын урсгал өнөөх нүхрүү орон машины их биеийг даган бүр урагшилж урд далавчны ард хэсгийн хавиар гарч ирэх нь. Зүгээр гарч ирэхгүй тодорхой үүрэгтэйгээр. Тэр нь би буруу ойлгоогүй бол машин урагш тонгойход үүсэх урд тал дахь нэмэлт дарах хүчийг үгүй болгож машины ерөнхий духны эсэргүүцэл маш бага болно гэсэн үг. Духны эсэргүүцэл багатай машин шулуун зам дээр ямар их нэмэлт хурд олж авах нь тодорхой.
Тэгвэл яагаад
Mercedes-ийн шулуун замын хурд хамгийн их биш байгаа хэрэг вэ? гэдэг асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Үнэхээр ч тийм байгаа.
Бидний ойлгосноор
DRS  нээлээ, агаарын урсгал урд талын хэсэгт нөлөөллөө, духны эсэргүүцэл эрс багаслаа , шулуун замын хурд нэмэгдлээ гэмээр байдаг. Гэтэл тэгдэггүй. Үнэндээ үүний тайлбар нь маш амархан бөгөөд  шулуун замын хурдтай машин хангалттай хэмжээний хуртай байхаар тэгсэн мөртлөө эргэтэн дээр хангалттай дарах хүчтэй байхаар тохиргоо хийж байгаагаас тэр. Өөрөөр хэлбэл Mercedes давхар DRS-гүй байсан бол одоогийн хэмжээний дарах хүчийг бий болгохын тулд шулуун замын хурдаа эрс багсагахаар урд хйод далавч... энээ тэрээгээ  янзлах байж.  Бүдүүлгээр хэлэхэд урд болон ард далавчын өнцгийг хамаагүй их байлгах боломжийг давхар DRS өгч байна.
Энэ систем тийм чухал уу?
Mercedes-ийн ялах гол зэвсэг мөн үү? Аль ч асуултанд тийм бас үгүй гэсэн хариулт өгмөөр.
Энэ систем чухал байлгүй яахав. Гэхдээ Росберг энэ системийн хүчээр ялалт авсан гэж хэлж болохгүй. Яахав байрлал тогтоох дээр дуртай үедээ шулуун замын нэмэлт хурд олж авч байсан нь үнэн ч уралдаан дээр зөвхөн урдах хүндээ 1 сек-ээс илүү ойртсон үедээ, тэгэхдээ тогтсон хэсэгт л
DRS хэрэглэх эрхтэй гэдгийг бид мэднэ. Гэтэл Росберг Хятадад уралдааны үеэр хэзээ, хаана DRS хэргэлсэн билээ? Хаана ч хэрэглээгүй.

Улиралын эхэн үеийн гол шуугиан тарьсан давхар
DRS-ийн тухай ойлголтоо тайлбраллаа. Ойлгомжтой болсон болов уу гэж найдаж байна. Бичиг үсэг муутай, бичээн идээд цаддаггүй миний биеийн тайлбарлаж байгаа санаа нь тэр. Ер нь нэг иймэрхүү анзааны юм гээд л ойлгосон байхад одоохондоо болох байх. Цаашдаа манай мэрэгжилтнүүд  илүү тодорхой болгож өгөх байлгүй дээ.

Одоо шөнө Россия-2 оор байрлал тогтоохоо үзнэ.  Сайхаан сайхан.
Харин
C1-ээр гарч байгаа байрлал тогтоохын Q2-ын сүүлийн 10 минутыг үзээд тэвчилгүй хаалаа. F1 гэдэг маань унтуулах эм биш. Энэ чухал биш юмаа гэхэд f1-ийг жаахан ойлгодог  хүн тайлбарлах нь зүгээр биз ээ.
Бахрейнд зам дээр маш их элстэй байдгаас хэн хамгийн сүүлд хурдан цаг хийнэ тэр нь зууны , мянганы секунд олж авна гэсэн  хамгийн энгийн зүйл байх. Тэгтэл цаг дуусах яагаа ч үгүй үед  буюу
Q2-ийн цаг дөнгөж дуусч байхад л Ferrari-гийнхан ч өнгөрлөө гэнэ ... Харин ч хамаг юм эхэлж байдаг хамгийн сонирхолтой үе чинь энэ цаг дуусч хэн хүн сүүлийн хурдан тойргоо хийж байгаа тэр хэсэг билээ. Тэрнээс өмнөх бол ердөө л хуучин дугуйгаар суурь цаг үзүүлэх “шоу” төдий зүйл гэх мэтийн нэлээд олон зүйл бодогдож байснаа тэвчилгүй хуваалцлаа.
Хэдийгээр би
F1-ийг C1-ээр үздэггүй боловч (Попов гэж нөхөр үнэндээ сайн гэж ойлгодог) хааяа харахад Сайнхүү тун аятайхан байдагсан. Тэр болж байсан Сайнхүү нь ямар хэрэг тарьсан болоод өөр шинэ хүн таьчихваа.
Шинэ хүн маань одоогоор туршлага энэ тэр нь дутаж байгаа , яваандаа сайн болох нь тодорхой ч  болохын цаагуур болж байсан хүнийг сольдог ямар учиртай юм бол. Олон сайхан шинэ сонирхогч олж авах байсан энэ жил маань ингээд өнгөрч байгаа хэрэг үү.


3 жил
F1-ийн тухай бичиж байсан сайхан цаг үеэ хааяа дурсах юм. Заримдаа ч сайтаа хаалгүй байж байгаад энэ талаар уншигчидтайгаа ярилцах байсан юм, ингэж бичих байсан юм, тэгэх гэсэн байсан юм гэж санагдах  үе  олон байдаг бөгөөд та бүхнийгээ санаж байдаг шүү.
хүндэтгэсэн
mnformula1.com гээч  хаагдсан сайтын хөтлөгч асан.
 

3 comments:

  1. Nice review bailaa. Thx. mnf1.com gsn site-aa butsaaj neevel ih bayarlah baina. Ochnoon l tuuh bii shuu dee tend chin. Dotor ni harin blog maygiin yum suulgaad busad unshigchdadaa yum bichih bolomj olgood ooroo haaya neg orj ireed baij baival te.
    gganaas@yahoo.com

    ReplyDelete
  2. С1-н тухайд бол тус телевизийг Монголчууд худалдаж авсан бөгөөд шинэ удирдага бүх ажилчдыг сольсон гэж дуулдсан. Түүний тоонд Сайнхүү ах орсон болов уу. Надад ч гэсэн шинэ тайлбарлагч мэдлэг их дутуу хүн шиг санагдсан.

    Иймэрхүү нэгдсэн review бичдэг сайт байвал их л сайхан санагдаж байна. Монголд F1 сонирхогчдыг нэмэгдүүлэх, мэдлэг олгох талаар хийх юм их байгаа боловч би өөрөө энэ талаар мэдлэг нимгэн болохоор хүн уруу татахаар ажил хийж чадахгүй л байна.

    ReplyDelete
  3. Сайнхүү болон мнформула1-ийг маш их үгүйлж байна. Кими маань эргээд ирсэн болохоор бүр ч илүү их шимтэж байгаа ч иймэрхүү өндөр хэмжээний мэдлэгтэй хүмүүсийн тайлбар, дүгнэлт, мэдээлэл эрхгүй дутагдаж байна даа.
    Та сайтаа хөтөлдөггүй юм гэхэд С1-ийн тайлбарыг хийж болохгүй юу? Бусадтай мэдлэгээ хуваалц л даа кк.
    Сайнхүүгийн хувьд өөр тв-тэй гэрээтэй гэсэн, тэр нь ямар тв, бас Ф1 гаргах эсэхийг мэдэхгүй.

    ReplyDelete