Ойрд гарсан ганц 2 мэдээг хүргэе.
Перез өөртөө нилээд итгэлтэй болон байна. 2-3 жилд аваргын төлөө өрсөлдөх боломжтой, гэхдээ мэдээж сайн машинтай багт очж байж энэ зорилгоо биелүүлж чадна гэжээ. Тэгхээр Массагийн оронд одоо очих гэж яарахгүй байх гэсэн бодол миний хувьд төрж байна. Яагаад гэвэл одоо байгаа машин нь тийм ч сайн биш, түүнийг хөгжүүлэх хажуугаар нь Алонзог дэмжих үүргийг өөр дээрээ тохох сонирхол бага байж магад.
Массагийн хувьд хэдийгээр улирлын эхний 2 гараанд нэг ч оноо аваагүй, харин хамтрагч нь оноогоор тэргүүлж байгаа ч хүнд байдлаа ойлгоод шинэ хуудас нээж хэвийн байдалдаа очих зорилго тавиад Rob Smedley (өөрийнх нь инженер), Fry нартай сайн ажиллаж болохгүй байгаа сул талуудаа хөгжүүлхээр шамдаж байна. Тэрээр одоо болох 2 уралдааны дараа машинаа МасЛарен, Редбуллтай ойролцоо түвшинд очих байх гэсэн найдвар тавьж байгаагаа хэлсэн байна. Бразилийн мэдээллийн хэрэгсэллээр Феррари баг Массагийн машин дээр хамаг болохгүй байгаа зүйлээ тавьж бараг л уралдааны үеэр тест хийж байна гэсэн мэдээлэл цацсан байна. үнэн худлыг нь мэдэхгүй юм гэхдээ Массагийн хувьд Форс Индиа, Вилламс, Саубертай ойролцоо яваад байгаа нь түүнд бас асуудал байгааг бэлхнээ харуулж л байна.
Баттон харин HRT-тэй ослын талаар Веттел шиг олон юм ярьсангүй. Өөр сонирхолтой үг амнаас нь унасан байна. Хэрэв Хамилтоноос өөр хамтрагчтай байх болбол Алонзотой нэг багт уралдахыг хүсэж байгаагаа хэлсэн байна. Хамилтон хамгийн хурдан нисгэгч мөн байх энэ нь сайхан, заримдаа хэцүү ч үе тохиолддог. Хэрэв Левис-с өөр хамтрагч гэвэл Алонзог хэлнэ. Тэр хамгийн хурдан нь биш ч гэсэн маш ухаантай, авъяастай. гэжээ. Ингэж хайр зарласан нь ямар учиртайг би лав ойлгосонгүй. Хамилтон-г МакЛарен авч үлдэхгүй байх асуудал сөхөгдсөн юм болов уу? Эсвэл одоогоор хамгийн сайн байгаа машинаас 4,5-д байгаа машинруу өөрөө Массагийн оронд очих тухай яриад эхлэв үү? Өөр сонин мэдээ гарвал хуваалцаарай.
Форс Индиачууд том том өөрчлөлтүүдийг Мужелло дахь тестийн үеэр туршаад дундчуудыг манлайлах зорилготой ажиллаж байна. 5-р байр тэдний гол бай бололтой.
Хайме Алгуерсуари Ф1-тээ эргэн ирж Пиррелийгийн тестээр ажиллах гэрээ байгууллаа.
No comments:
Post a Comment