Өнгөрсөн гарааны талаар Алонзогийн авъяас, Массагийн ямар муу болох талаар, МакЛарен азгүй, Перез азтай авъяастай гээд л мэдээлэл хөвөрсөөр л байна.
Харин 2011 оны хамгийн хурдан хамгийн удаан 2 машины жолооч нарын хооронд болсон мөргөлдөөний талаар гарсан мэдээллийг базаад хүргэвэл.
Веттел эхлээд Картикеянийг тэнэг мангар (idiot), өргөст хэмх (gurken герман үг) иймэрхүү юмнууд энгийн зам дээр олон байдаг энд (F1) бас нэг байна гэсэн.
Зөрөөд HindustanTime-д Картикеян: Тийм том амжилтад хүрсэн дэлхийн аварга хүн, ийм юм ярьж байхаас ичмээр юм. Энэ жил өөрт нь тулгарсан бэрхшээлийг надтай холбож байгаа нь мэрэгжлийн хүний биш УЙЛАНХАЙ ХҮҮХЭД (cry baby) зан гэжээ.
БУСАД НЬ ТЭДНИЙ ТАЛААР
Хюлкенберг: "Би ослыг дахин харсан. Картикеянд буруу байхгүй" гэсэн байна. Гэхдээ тэрээ Веттелийн нутаг нэгтэн ч гэсэн Форс Индиагийн нисгэгч, BUDDH INTERNATIONAL тойруулга дээр болсон арга хэмжээн дээр хэлсэн болхоор Энэтхэгчүүдэд тал зассан ч байж болох юм.
Гэтэл Редбуллын хөгшин цэрэг Култхард: Энэ бол зүгээр уралдааны осол алинд нь ч буруу байхгүй гэж байр сууриа илэрхийллээ. Өмнө нь 2010 оны Туркын ГП-д Веббер, Веттел 2 мөргөлдөх үед бас л Веттел гомдоллоод байсан үед Култхард уралдааны осол шүү дээ гэсэн зүйлийг хэлж байсан.
Дээрх ярианууд нь Веттелийг эргээд сонин байдалд оруулчих шиг боллоо. Ямар сайхан цоглог инээж хашихраад явдаг залуу байлаа. Энэ жил ганц хүүгээ дайнд мордуулсан юм шиг дүнсгэр царайлаад явдаг боллоо. Хажуугаар нь Веббер нь өөрөөс нь урьд зогсоод. 2 жил тэнгэрт ниссэн одоо хөрсөн дээр бууж хал үзэж хашир суух болох нь дээ.
Миний хувьд уралдааны үеийн осол гэдэгтэй санал нэг байна. Картикеян Баттоныг баллах үедээ бараг хараачгүй байх. Харин Веттелд зам тавиад цаана нь зай бараг байхгүй л харагдсан. Аль аль машинаа нойтон зам дээр арай ядан тогтоож байсан болов уу. Тэгээд хуурайгаа алдахгүйн тулд халтираад тас, няс. Харин дэлхийн хошой аварга тойрогдохдоо арай өргөн шулуун хэсгийг сонгож бас болноо доо. CRY BABY гэдэг үг нилээд оноод хэлсэн юм уу л гэж бодож байна. Би бол Веттел хурдан машинтай бол сайн уралддаг мундаг, хамгийн залуу дэлхийн аварга гэдэгтэй хэнтэй нь ч маргахгүй. Харин УЙЛАНХАЙ ХҮҮХЭД биш ГОНШИГНУУР ПАЦААН гэж орчуулбал үнэнд дөхөх байх гэж бодож байна. Магадгүй түүний дэмжигчид эмзэг хүлээж авах байх л даа.
PS.
http://www.youtube.com/watch?feature=endscreen&NR=1&v=w4eMjvZSdCg энд бичлэг нь байна
ReplyDelete