Monday, March 19, 2012

Withmarsh томров уу


Эхнийтэмцээний дараа ямар их сайжирснаа эсвэл ямар их боломж байгаагаа аль ч спортынхон ам уралдан ярьцгаадаг. Тэгээд сүүлд нь цөөн хэд нь үлдэж ганц нь түрүүлдэг юм даа.

Уралдааны дараа томорч байгаа хүмүүсийг 1,2 өгүүлбэрээр

McLaren-ий Withmarsh хэлснээр бол тэднийхэн бараагүй алга болох байсан чин бензин идэлтээ буруу тооцоод хэмнэх горимд явжээ. Хэрэв зөв тооцсон бол SC гараад ч Vettel Hamilton-д бараадахгүй байсан юм байх. Тэгээд бас энэ жил түрүүлэх эсэх нь зөвхөн тэднээс өөрсдөөс нь хамаарна гэжээ.

Red bull яаж дуугай байх вэ? Christian Horner энэ жил McLaren давамгайлахгүй манай баг сайн үзнэ. Уралдаан бүрээр л сайн өрсөлдөх юм байх.

Ferrari баг юу хийхээ сайн ойлгосон юм байхаа. Гэхдээ дараагийн уралдаан хүртэл 4-хөн өдөр байгаа нь тэднийг Малайзад сайн үр дүн үзүүлхэд хангалттай хугацаа биш юм байна.

Schumi нэг их подиум, түрүү бодолгүй явсан гэж даруухан хариулт хэлсэн байна.

Pastor Maldonado-д бяр амтагдаад байгаа болтой. McLaren, RedBull-с бид тийм ч удаан биш байна л гэсэн зүйл ярьж. Тэгээд ч зогсохгүй Ferrari, Sauber, Force India-с бид нар худан байна гэдгээ зарлаад авч.

Lotus Австралийн гараанд үзүүлсэн үр дүндээ нилээн сэтгэл ханамжтай байгаа юм байна. Зарим нэг тэнэг зүйл болохгүй бол Тэдэнд сайн байрлал эзлэдэг Grosjean, сайн уралддаг Kimi байгаа нь маш их итгэл төрүүлж байгаа гэж Boullier хэлсэн байна. Бас зүгээрчгүй Kimi-н pace нь түрүүлсэн Button-хтой их ижлхэн байсан юм байх. Техникийн захирал James Allison нь арай даруухан Херез, Барселонад машин аятайхан байсан. Австралид ч аятайхан байлаа. Гэхдээ энэ нь бусад зам дээр сайн байна гэсэн үг биш шүү гэжээ. Kimi бол Малайзад зорилгоо подиум дээр гарах гэж тодорхойлсон байна. Том зорилготой байж л их үйл бүтээх байх даа.

Heikki safety car ороогүй байх үед 2 машин гүйцэж түрүүлснийхээ төлөө Малайзад 5 байр ухрах шийтгэл хүлээх юм байна.

Karthikeyan багаа лаг болно гэдэгт итгсээр байгаа бололтой.


No comments:

Post a Comment