Sunday, March 18, 2012

McLaren эргэн ирлээ.



Хүссэн хүлээсэн улирал маань эхлэлээ. Яаж хоосон сууцгаах вэ? Эх хэлээрээ 1,2 юм бичье гэж бодлоо. Гэхдээ www.mnformula1.com хөтлөгч шиг бичиж чадахгүй болхоор болсон явдал сонссон дуулснаа л хуваалах санаатай байна. 


2012 онд олныг баясуулах хүмүүс

аваргууд цаана л нэг ондоо

1.       БАЙРЛАЛ ТОГТООХ
Рультэйгээ сайн учраа олоогүй Кими Q2-т орж чадаагүй нь хамгийн эхний цочир сонин байлаа. Дараа нь HRT-чууд хэдэн ч амьтны хараал идсэн бол доо. Үнэхээр явдаг шиканууд Альберт Паркын замыг эгээ л манай Богдын музейн уулзвар шиг түгжирүүлж чадсан даа ккк. Тэднийг бурхан цаанаас нь хараад 107%-с илүү цаг үзүүлсэн учир уралдаанд ч оруулаагүй юм.
Q2-т Ферраригийн асуудал дуурэн байлаа. FP3 дээр олонх эргэлтүүд дээр тэдний 2 дугуй нь зам дээр 2 дугуй нь гадна яваад байсан. Байрлал тогтоох дээр арай л дээр харагдсан боловч бүтэлтэй юм болсонгүй. Масса-14 секунд дэлхийн аваргай байж үзсэн  энэ залуугийн сүнс сүлд нь Хамилтонд хожигдоод эсвэл нутгийн ах Баррик-н пүршинд онуулаад лав байхгүй болжээ. Одоо түүний өмнө мөнгөө бодвол үлгэн салган уралдаж байгаад Феррарийгаас үлдсэн мөнгөө аваад салах эсвэл дундаж коммандруу бага цалингаар явах 2 сонголт үлдсэн болов уу. Нандо одоо цагийн хамгийн авъаяслаг (Мэдээж ид үеийн Шуми-с хойш шүү) нисгэгч маань хайрган дунд ороод Q3-т орж амжаагүй юм. Маршалуудаар түлхүүлчих гэсэн боловч бас л бүтээгүй.
Q3-н баатар бол Хамилтон байсан ёстой Жамес Аллений бичсэнээр 1 мин 24 секундтэй хурдан цаг үзүүлчээд Catch me if you can гээд хүлээж байсан. Баттоны (2-р) үзүүлсэн цагаас хархад улирал хооронд МакЛаренчууд хэр сайн ажилласан бэ? Гэдэг нь харагдсан. Үүний дараа Мерседес гайгүй гэж бодож байсан боловч бужигнаан дундаас буланд гэдэг цагийг Грожан (3) үзүүлж цэвэр талаас гарах болсон. Түүний ард их аварга араас нь 2 улаан бух бас нэг бенз Нико Росберг зогсох болсон.
Улаан бухнууд-Үлээдэг диффузор байхгүй болсноор олонх машин удаан болсон гэсэн дүгнэлт харсан. Гэхдээ хамгийн удаан болсон нь Улаан бухнууд юм гэнээ. Ноднин жил байрлал тогтоох дээр гаргаж байсан хурднаас 2 секунд удаан!!! макЛарен секундийн 6/10, Лотус 1/10 удаан болсон бол Мерседес 1/10 секундээр хурдан байсан статистик байгаа юм гэнэ.
RBR-н бас нэг асуудал бол баланс гэнээ. Шулуун дээр нилээд алдаж байгаа бөгөөд сунайсан урт шулуунтай Малайз, Шанхайд энэ байдлаа засахгүй бол нэг их сайн уралдахгүй байх. Шумийгийн араас зогссон 2 улаан бухны дараалал нь сонин байж магад Веббер КЕРС-гүй мөртлөө урьд нь. Гэхдээ Веттел медиум дугуйгаар байрлал тогтоохыг дуусгах шиг болсон. Сайн харсан хүн байвал залруулаарай.
Энэ байрлал тогтоох бөгөөд уралдааны турш хамгийн сайн тэмцсэн хүнийг би Мальдонадо (8) гэж зоригтой хэлж чадна.
2.       УРАЛДААН
Гараан дээр байнгийн урлдаан болдоггүй Альберт Парк-д цэвэр тал уг нь их нөлөөтэй баймаар гэтэл бохир талынхан ёстой гайхамшигтай гарч 1-2, 3-4-үүд байраа сольлоо. 


Баттон азаар ноднин Хамилтоны урьд ороогүй гэдгээ дахиж нотлоод урьд нь орж уралдааны эхнээс төгсгөл хүртэл сайхан үргэлжлүүлж түрүүлсэн. Safety Car гарч 10-аад секундын зайг нь ойртуулсан ч зөв үедээ шийд гаргадаг Баттонг түрүүлхэд саад болсонгүй. Хагас сайнд од болсон Хамилтон багийн андтайгаа өрсөлдөх битгий байраа хадгалж чадсангүй.


Гараан дээр дунд хэсгээр бас хүрэлцээд шүргэлцээд дарааллийг нилээн өөрчилсөн.

Петров барианы хажууд машинаа зогсоосноос болж гарсан Safety Car-с Улаан бухнууд хожих шиг болсон. Веттел Хамилтоны урьд 2-т, Веббер Алонзогийн урьд 4-т орсон. Ферраричууд өчигдөр ТОП баг биш Виллиамсийн хүчтэй өрсөлдөгч шиг л уралдсан. Масса эгээ л зай үлдээдэггүй зангаараа нутгийн дүү Брунотой шүргэлцээд 2-лаа уралдаанаа дуусгасан бол, Мальдонадо гэж залуу тун эвгүй Алонзог дарамталж байгаад 6 тойргийн өмнө алдаа гаргаж замаас гарсан даа. Феррари байршил тогтоохоосоо уралдаанд арай дээр байсаан. Мэдээж энэ хэцүү байдлаас МакЛарен, РедБулл-н ард зогссон Алонзого мундаг юм аа.
Мерседесчүүд тэд улирал эхлэхийн өмнө их зүйл хийсэн, машин хурдан болсон гэж ярьж байсан. Тэр нь ч анзаарагдаж байсан. Шуми гэхэд ямар гоё гараа хийж Подиум дээр зогсох нь дээ гэж бодож байтал хурдны хайрцаг нь гэмтээд замаас гарсан. Нико ч бас л машинаа гэмтээгээд. Гэхдээ тэд Подиумын төлөө өрсөлдөх байхаа.
Заубер Феррари оноогоор жинхэнэ Феррари багий өмнө орсон нь Кобаяши 6, перез 8-рт уралдаанаа дуусгасан нь тэр 2-н яаж уралдсан болхыг хэлээд өгөх байх.
Лотус буюу хуучин Рено. Грожан байрлал тогтоох дээр хийсэн сайхан ажлаа гараан дээр баллаад л дараа нь Мальдонадотой шүргэлцээд уралдааны их эрт орьхсон. Кими харин 18-с гараад 7 орсон бас л тэмцэлтэй зөв уралдсан.
Торо Росса-н Рикардо 9, шинэков Верн 11-т орсон. Диреста 10-т орж сүүлийн ганц оноог зулгаасан. Форс Индиа энэ жил ямар тааруу байнаа. Сайжрах байгаа. Хамгийн сонирхолтой нь 7-11 байрны 5 машин 1 секунд хагасын зайтай ёстой алалцаад орж ирсэн. Кимигийн (7 байр) цаг +38.014 байсан бол Перез (8-р байр) +39.458 Вернийх (11 байр) +39.848.
Глок багийнхаа дээд амжилтыг тогтоож 14-р байрт уралдаанаа дуусгасан энэ уралдааны сүүлийн сонин байлаа. Өнөөдөр зарим нэг сайт ухаад уралдааны дараах сонирхолтой мэдээлэл байвал хүргэхийг хичээнэ.

No comments:

Post a Comment