Tuesday, March 13, 2012

6 дэлхийн аваргатай анхны улирал эхлэх гэж байна.

Facebook дээр сайхан зураг хараад та бүхэнтэйгээ хуваалцахгүй байж чадсангүй.
Миний таамаг 
1. Редбулл хамгийн сайн хэвээрээ байгаа. Веббер энэ жил их сайн үзнэ гээд байгаа. Себ-н буржгар толгойд Фанхаио, Шуми нарын араас 3 дарааллаж ТИТЭМөмсөх хамгийн залуу 3 удаагийн аварга гээд олон өнгийн бодол эргэлдэж байгаа.
2. МакЛарен өрсөлдөхүйц болсон. Аль аль нь нөгөөдөө гүйцэгдэхгүйг эхлээд хичээнэ. Энэ нь багийн амжилтанд сөрөг нөлөө үзүүлчихгүй бол. Себтэй 2-лаа өрсөлдөх нөөцтэй л залуус
3. Росс Бравн гэрээ нь дуусхаас өмнө Шумид  нилээд сайн машин хийж өгсөн. Шуми дуусаагүй гэдгээ ноднин сүүлийн хагаст харуулсан. 
4. Шинэ нэртэй шинэ нисэгчидтэй Рено. Кими ч зөв сонголт хийсэн байхаа тестийн хамгийн эхний, хамгийн сүүлийн өдөр тэр л хурдан байсан. Grosjian дундуур нь 2 ч удаа хурдан цаг үзүүлээд амжсан. 
5. Ferrari made ugliest car in history гэсэн байсан. Хошой аварга тэдний муу машиныг 2 жил овоо л дээш нь чирлээ. Өмнө нь Кими асар их авъяасаар л явуулж байсныг сүүлд ойлгосон. Домникалли гэж хүн энэ багт ирээд 1-с 2-р, 2-с 3-р, 3-с гээд л явуулж байна даа... энэ жил 4-р байраа алгасчих вий дээ. Дэмждэг багаа арай дэндүүлчихэв үү?







No comments:

Post a Comment