Sunday, March 25, 2012

Бужигнаан дундаас буланд буюу Ferrari-н давхар цохилт


Уралдаан үзээгүй зарим нь гарчиг хараад Массаг гэж андуурах вий. Өнөөдөр Феррари МОТОРтой 2 машин уралдааныг манлайллаа.
...Уралдаан бороотой үед түр завсарлаад дахин эхлээд хийсэн ПИТстоп дээр Баттон Алонзог урьдаа алдсан Хамилтоны урьд гарсан. Нэг тойргийн дараа зогссон Перез урьд гарч ирсэн ч Алонзо түүнийг гүйцээд уралдааныг дуустал хошуучилжь түрүүлж чадлаа. Энд нөгөө улаан лего Ф2012 машин сайжирсан юм огт биш, хошой аваргын авъяас энэ багийн нэрийг аварч чадлаа. Үнэхээр гайхалтай уралдсан.

Уралдааны төгсгөл хэсэг Перез (2) айхтар шахаж ирсэн ч аргагүй туршлага дутаж алдаа гаргаад 0.4 хүртэл ойртсон цагаа 4 секунд гарантай алдсан юм. Гэхдээ бүүр замаас гарчаагүй нь яамай. Анхны подиум 2-р байрт, Магадгүй Массагийн оронд Феррарид очих боломжоо улам нэмсэн байх. Энэ нэрийг блогтоо нэг бус удаа бичиж байхдаа Саубертай подиум дээр зогсох хэмжээний гэж арай ч бодоогүй шүү.

МакЛарены бас нэг бүтэлгүйтэл энд боллоо. Гарааны шугамны 1-р эгнээнээс 2-лаа гараад Баттон SCar-н дараа Хамилтоны урьд орсон ч өнөөх л HRT-г тойрогдож яваад урьд далавчаа хуга татууллаа. Картикиан мань эрийг толиндоо харалгүй л уралдааныг нь баллаад хаясан даа. Хамилттоны (3) хувьд ээлжит 1-с гараад 3-т орсон гараа. Хачирхалтай нь Перезрүү дөхөх битгий хэл зай нь холдоод байсан.

Улаан бухнууд Веббер (4) энэ жил дандаа Веттелийг ялж байна. Веттел бас л оноо авхаар явж байгаад HRT-г тойрогдох үедээ хойд дугуйгаа хаглуулсан. Гэхдээ энд өөрийнх нь алдаа ч байж болох талтай. Хамгийн гол нь түүний хурдны хайрцаг асуудалтай болсон байсан дээр Redbull-нхан СПОРТын биш зан гаргах гэж үзсэн. Нэгэнт оноо авахгүй болсон болхоор уралдаанаас гарвал дараагийн уралдаан торгууль хүлээлгүй хурдны хайрцаг солих боломжтой байдаг юм байна. Радиогоор retire the car гэсэн нь эхний комманд байлаа Веттел уралдсаар, дараа нь Хорнер stay in stay in гэсэн коммандынг өөрөө өгсөн. Хамгийн сүүлд уралдааны инженер нь stop the car stop the car гээд дахиад үүрэг өгсөн боловч Веббер шудрага уралдхыг хүссэн үү? явсаар байгаад уралдаанаа дуусгасан.

Кими сайхан уралдсан боловч хэрэггүй үед буюу бүх юм тодорхой болсон үед хэдэн хурдан тойрог хийлээ.

Росберг ээлж дарааллан Веттел, Кими, Веббер гээд томчуудад тойрог бүр дээр гүйцэгдэх үед Массад ферраригийнхан ургаш явхыг зөвлөсөн боловч нэг 2 алдаа гаргаад ургаш биш аргаш явсан даа. Одоо түүний ирээдүй үнэн бүрхэг боллоо.

Ер нь хүлээж байгаагүй өрсөлдөөнтэй сайхан уралдаан болсон

2 comments:

  1. Гарч байгаа 1, 2 мэдээллээс хархад Масса Шанхайд уралдах байх, Феррари Академийн жолооч Перезийн хувьд 5 сарын 1-нд болох Мужелло дахь тестийн үеэр улаан машинд суух боломж их бий гэсэн байна даа. Гэхдээ нэгэнт машин муу байгаа энэ улирал өнгөрсөн гэж үзэж байвал залуу хүнээс илүү туршлагатай хүн хэрэгтэй гээд Трулли гэдэг нэр бас явж байгаа сурагтай. Нөгөөтэйгүүр Ф1-д нэг ч итали жолоочгүй үед итали туршлагатай жолооч ирж болохгүй гэж гэсэн бодол ч төрж байна. Масса явах нь магдлал ихтэй бол хэн ирэх нь жаахан бүрхэг байна.

    ReplyDelete
  2. Fernando Alonso said his shock Malaysian Grand Prix victory "changes nothing" and that Ferrari still faces a huge amount of work to be fully competitive in normal circumstances.

    ReplyDelete