Sunday, March 25, 2012

Бороо, бороо зогсоосой



Уралдаан эхлэсэн боловч яг одоогоор, борооноос болоод 9 тойрог яваад зогсчоод байна. Сонин сайхан гэвэл De LaRosa-н HRT халаалтын тойрог ч хийж чадалгүй уралдааныг орхисон.


Гараан дээр 1,2-р байрны МакЛаренчууд байраа хадгалаж гарч чадсан. Grosjean гараанаас суга үсэрч 3-руу хушуугаа оруулж чадсан ч уг байраа хадгалж чадсангүй улмаар 4-т явсан Шумиг шүргээд замаас гаргаад авсан. Гэхдээ азаар Шуми зам дээр эргэж гарч уралдаанаа үргэлжлүүлсэн. Тэгсэн мөртлөө өөрөө 6,7-р тойгийн үед замаас халиад элсэнд зоогдчих юм.

4-р тойргоос Масса борооны дугуй тавьж эхлэсэн ба 5-р тойргоос Button, Alonso гээд ар, араасаа цувран зогсоолд орсон. Hamilton 1 тойргийн дараа орсон боловч Button-ы дөнгөж өмнө зам дээр гарч чадлаа.

Тэгээд шар туг дараа нь улаан туг даллаад уралдаан маань түр зогслоо.

Энэ хооронд Малайзын талаар 1,2 сонин дуулгавал. 30 гаруй градусын халуунтай 70% чийглэгтэй энэ газарт нисгэгч уралдааны турш 3 литр шингэн алддаг. Нэг нисгэгч кабиндаа ердөө нэг литрийн савтай уух шингэн авч явдаг юм байна. Уралдааны төгсгөлрүү ус нь буцлах дөхтлөө халж юун уух манатай болдог ажээ.

Нөхдүүд сэрүүцхийн тулд олон арга хэрэглэдэг гэнэ. Зарим нь 850 метрийн урттай 2 шулуун дээр нэг гараа жолоон дээрээс авч жаахан сэрүүцүүлдэг. Зарим нь Пит лану-н шулуун дээр гараа гаргаж ханцуйруугаа жаахан ч гэсэн агаар оруулдаг юм байх. Алонзо дуулганыхаа хаалтыг гүйцэд хаалгүй явдаг бол Мика Хаккинен питрүү орж ирээд хаалтаа онгойлгочихдог байжээ.

Багууд дуулганы дотор цан арилгах, уралдааны турш уух гээд олон шинэ зүйлийг санаачилж нисгэгчиддээ өгдөг юм байна.

No comments:

Post a Comment