Tuesday, May 15, 2012

Walldonado юу?... Fastonado юу? Буюу Lotus-ын тухай



Сүүлийн үед ч замаа алдаж байна даа.  Би-jupirra гэж завгүй хүн блог ажиллуулсан ч биш харин азаар mnformula1.com-г хөтлөж байсан найз маань дахиад л намайг аварч мэдээ явууллаа. Олон жил хийсэн туршлагатай хүний мэдээ мань мэтийн сонирхогчийн хажууд бол мөлжүүртэй байгаа гэж жигтэйхэн. За ингээд олныг нуршилгүй та бүхэн минь Испаний талаар уншиж баясана уу.

Mnformula1.com ажиллаж байхдаа уралдаан болгоны дараа нэгэн тоймолсон  маягын анализ бичдэг байсныг та бүхэн санаж байгаа байх. Сайтаа хааснаас хойш дахиж элдэв юм нэг хэсэгтээ бичихгүй гэж бодож байсан ч бас болохгүй нь. 
Ялангуяа өнгөрсөн уралдааны дараа
Lotus багийн байж байгаа, Кимигийн тухай чимээгүй байж чадахгүй нь.  Гэхдээ энэ тухай арай сүүлд.
Мальдонадо гэдэг нөхөр Венесуэлийн төрийн нефтийн компанийн мөнгөөр
f1-д уралдаж байгаа , ёстой сонгодог рент-драйвер... , Walldonado (Австралид Алонсог хөөж байгаад сүүлийн тойрогт хашлага мөргөсний дараа ийм нэрийг Британчууд хайралсан), ... өөр юу юу ч билээ иймэрхүү доромж өнгөөр энэ нөхрийг бичдэг байсан үе саяхан. Гэтэл одоо юм огт өөр болоод ирлээ. Арга ч үгүй байх.
Цагтаа
Williams-д дөнгөж уралдаж эхэлж байсан Нико Хюлкенберг Бразилд поул авч байсан ч Мальдонадо гэсэн шуудай шуудай мөнгөнөөс өөр юмгүй хүнийг оронд нь авлаа гэх мэтээр мань мэтийн хоосон чалчигч олон нөхдүүд муулж байсан цаг саяхан.
Халк маань ч хөөгдөж Мальдонадо ч баахан бүтэлгүйтэж байсан болохоор Венесуэл эрийн нэр улам бүр л газар унасаар байсан билээ.
Тэр өнгөрсөн жил 1-хэн оноо авсан бол энэ жил одоо хэдийг аваад байна вэ? 
( Гэхдээ Монако 2011-д Хэмилтон мань эрийн 3-4 оноог баллаж хаясныг санаж байгаа байх. Дараа нь энэ хоёр зам дээр бас ч нэлээд ширүүн муудалцаж байсныг эргээд санаарай ) Аз уу юу вэ?
Аль аль нь л байх.
Өнгөрсөн жилийн машин өнөө жилийн машиныг харьцуулах хэрэг байхгүй гэдэг нь зөвхөн ямар мотортой байсан билээ гэх мэтээс харахад ойлгомжтой.
Гэхдээ Мальдонадо бүр Австралиас эхлээд л маш өөр болсон нь мэдрэгдэж  байсан бөгөөд  Алонсог хөөж байхдаа  тэр хамаагүй илүү хурдтай , үргэлж
DRS хэрэглэх эрхтэй байсан, ард байсан бусад топ нөхдүүдээс амархан холдож байсан зэрэг нь санаанд байсаар.
Дараа нь Барселоны байрлал тогтоох...
Практикт маш сайн байсан Пастор маань
Q1-дээр л зөөлөн дугуйгаар эхлүүлсэн санагдана. Маш их гайхаж байсан ч Феттел мөн яг ийм байдлаар эхэлж байхаар нь нөхдүүд  уралдаанд хатуу дугуйндаа гол анхаарал хандуулах нь гэж хардаж байсан боловч уралдаанд ямар ч байсан заавал зөөлөн дугуй хэрэглэх ёстой учир нэг зөөлөн дугуй үлдээх хэрэгтэй байдаг. Ядаж хуучин ч гэсэн их муудаагүй юм баймаар. Тэгээд Q1-ийг зөөлөн дугуйгаар эхлүүлж байгаа хүн Q3-д орохгүй тохиолдолд л гайгүй нэг зөөлөн дугуйтай үлдмээр. Гэтэл Мальдонадо ёстой гайхууллаа. Q1-д зөөлөн дугуйгаар нэг тойрог ( орох гарахтайгаа 3 тойрог),Q2-д зөөлөн дугуйгаар бас нэг тойрог, Q3-д  зөөлөн дугуйгаар нэг тойрог.
Байрлал тогтоохын дараа тэр шинэ зөөлөн дугуйгүй үлдсэн ч 3 хуучин зөөлөн дугуй нь тийм ч муу биш, уралдааны үед шинэ дугуйнаас нэг их хол дутахгүй байхаар “муудалдтай “ байгаа.... Хэмилтон дахиад л завхарч
( энэ жил Хэмилтон, Шуми  2 маань даанч азгүй байна. Ялангуяа Шуми) поул авсан ч жагсаалтаас хасагдан Мальдонадо 1-р байрнаас гарах болсон зэрэг зүйлүүд уралдааныг маш сонин болгох нь тодорхой байсан бөгөөд та бүхэн маань ч уралдаанаа тэсэн ядан хүлээн суусан байх.

Мальдонадо 1-ээс, Алонсо 2-оос ,араас нь хоёр аймаар Lotus  гарах байсан учир Мальдонадог түрүүлэнэ гэж хэлэх зоригтой хүн тэр үед хэд байсан бол? 
Уралдаан эхэн үеэс  Алонсо урд нь гарах үед юм ёсоороо болж байгаа мэт харагдаж байсан ч “ламтан” 2дахь пит стопыг өрсөлдөгчөөсөө түрүүлж хийж байгааг нь хараад (Нандо Кими) энэ нөхөр чинь түрүүлэхийн төлөө үзэж байгаа юм байна гэж сэжиглэж эхэлсэн билээ.




Энэ талаар зарим нэг тайлбарыг шинээр сонирхож байгаа хэддээ хэлэх хэрэгтэй байх .
Уралдааны явцад пит хийхэд ойролцоогоор 20 сек зарж байсан ба эрт пит хийсэн нь урд гарах илүү боломжтой болох ба тухайн хэсгийн төгсгөлийн үед дугуйгаа их муудуулахгүй байвал учир гээч нь бий болдог. Учир нь Мальдонадо пит хийгээд гарч ирэхдээ шинэ дугуйгаар эхлэх ба
(түүнд өчнөөн шинэ хатуу дугуй үлдсэн тухай дээр хэлсэн) дугуйгаа гүйцэд халаахад 1 тойрог орчим хэрэгтэй. Энэ үед гол нь траффикт л тээгэлчихгүй байх хэрэгтэй. Ингээд шинэ дугуйгаар нэг тойроход хуучин дугуйгаар тойрог хийж байгаа Алонсогоос овоохон хугацаа хожих ба нандогоос 19-20сек-ээс илүү хоцроогүй байвал эрт пит хийсний хэрэг гарна. 2 тойргын дараа Нандо пит хийсэн ба ( 2 тойрог гэж санагдаж байна алдсан байж болох) Мальдонадогийн пит хийсэн тэр тойрогт Нандо Пикийг гүйцэж түрүүлэх гэж их цаг алдсан  (нандо пикт яасан их уурлаж байлаа)  ба Алонсо питээс  хэр их хойно гарч ирснийг бид мэднэ.
Дараагийн питийг хийхдээ ямар ч нөхцөлд алосногийн урд хэвээрээ байхаар хийх хэрэгтэй байсан ба
( сүүлийн пит дээр бараг 2 сек алдсаныг санаж байна уу) харин уралдааны төгсгөл хэсэгт дугуй нь алонсогийнхоос илүү муудхааргүй байхаар л хэмнэж явах хэрэгтэй байсныг тэр дээд зэргээр хэрэгжүүлсэн гэдэгтэй маргах арга алга. Холбоогоор ч гэсэн байнга үүнийг анхааруулж байсан билээ. Мальдонадо ингэж түрүүлсэн бөгөөд машины хөгжилийг Wiiliams баг байх ёстой хэмжээнд нь байлгаж чадвал тэдэнд дахиад түрүүлэх боломж байгааг үгүйсгэхгүй. Ямар сайндаа л аваргын төлөө өрсөлдөөнд мальдонадо оролцож чадах уу гэсэн яриа их гарч эхлэх вэ дээ.



Энэ улиралын туршид муухан шиг машинаар маш зөв стратеги, тактиктай уралдаж байсан Алонсо болон
Ferrari энэ удаа яагаад тактикийн хувьд ялагдав гэдэг сонин байлгүй яахав. Дээр дурдсан Пик гай болсон ( энэ пик гэсэн Марусьяагийн залуу их анхаарал татаж байна шүү. Глог нэлээд сандарч байх чинь)... энэ тэр гэсэн амархан үгээр хариулж болох ч гол шалтгаан арай өөр зүйлд байсан болов уу гэж тааж байна.
Тэр нь юу вэ гэвэл
Lotus. Миний ойлгож байгаагаар Ferrari баг тэр дундаа Алонсо гол өрсөлдөгчөө Кими гэж харж байсан ба пит тактикаа голлож Lotus-тай өрсөлдөхөд зориулж хийсэн гэж ойлгоод байгаа юм. Түүнээс биш Мальдонадо нэлээд эрт пит хийж байхад тэргүүн байраа түүнээс хамгаалахын тулд шууд Мальдонадогийн питийн дараагийн тойрогт хийж болох байсан. Яг 2010 онд Абу дабид Вебберээс хамгаалах гэж ямар алдаа хийлээ, тэр алдаа энэ удаа арай өөр байдлаар давтагдлаа.
Практикийн үеэр үргэлж хурдтай байсан, дугуйг хамгийн үр ашигтай хэрэглэж байгаа
Lotus-ын E20- оос айж яваад цагтаа питэд оролгүй хоцорсон юм биш биз? Ээдээ бараг л тэгсэн болов уу даа.

Харин
Lotus буюу Кимигийн тухайд...



Сүүлийн 2-3 уралдааны дараа Кими болон Lotus юу хэлэх нь вэ гэдгийг харах гэж маш их яардаг өвчтэй болжээ гэж.  Ингэх учир байгаа юм.
Өчнөөн мэрэгжилтнүүдийн хэлж байгаагаар, харагдаж байгаа байдлаар нь
Lotus –ын E20 энэ жилийн дугуйтай хамгийн их зохицож байгаа ба их шатахуунтай үедээ хамгийн хурдан байгаа машин нь яах аргагүй эднийх. Магадгүй энэ жилийн эхний хэдэн уралдааны хамгийн хурдан машин нь E20 гэхэд би лав маргахгүй. Гэтэл юу болж байна.
Үргэлж ямар нэг стратегийн алдаа хийж байгаа ба миний харснаар уралдаан болгонд багаар бодоход л нэг байр алдаж байна. Одоо бүгдийг эргэн санахад хэцүү ч Кими уралдааны төгсгөлд 2-р байранд явж байгаад 14-рүү унаж байсныг та бүхэн санаж байгаа байх. 2 пит хийсэн тэр уралдаанд 2-р хэсэгт шинэ дугуйтай үедээ цөөхөн тойрчихоод 3-р хэсэгт хуучин  дугуйгаар тийм олон тойрог хийх гэж байх уу? Ийм улайм цайм гэмээр алдаа сая ч гэсэн харагдаж байх юм.
Петров өнгөрсөн жил юунд уурлаж, юу хэлээд багаасаа хөөгдлөө. Чухам үүнийг л хэлээд байсан билээ. Алан Пермейн одоо юу гэж худлаа ярьж өрийгөө зөвтгөх бол?
Өнгөрсөн уралдааныг харая.
Мальдонадо тэргүүн байрны төлөө үзэх гэж эрт 2 дахь питээ хийгээд урд гарч ирсэн, гайхаж байсан
Ferrari ч удалгүй 2 дахь питээ хийсэн ба харин Кими яваад л байлаа, яваад л байлаа. Удалгүй Пастор, Фернандо нар 3 дахь питээ хийхийн өмнөхөн Кими 2 дахь питээ хийсэн ба ( хичнээн тойрог явсан юм бүүү мэд) Алонсо Мальдонадо нарыг 4 дэх питээ хийхэд нь урд нь гарч түрүүлэх юм холбоогоор яриад. Тэд ямар ч 4 дэх пит хийхгүй нь адгийн бидэнд ч ойлгомжтой байх үед шүү.
Өнгөрсөн жил энэ баг ямар тэнэг стратегээр уралдаж байгаа тухай миний бие хэд хэдэн удаа жишээ татан бичиж байсныг зарим нэг нь санаж л байгаа. Яг л хэвээрээ.
Уралдааны төгсгөл хэсэгт Алонсог бараг гүйцсэн, дахиад хэдэн тойрог байсан бол бүр түрүүлчихэж болох байсан юм энэ багийнхан ярьж байна. Тэнэгүүддээ л тийм юмаа ярьмаар.  Эмээ
(юутай) байсан бол өвөө болчихгүй юу . Даанч байхгүй гэдэг онигоо шиг тэр хэдэн илүү тойрог байхгүйд л хамаг юм байгааг энэ багийнхан ойлгохгүй байна гэж байхгүй. Тэнэг ажил хийснээ нуух гэж аргаа барсан ажил төдий.
Одоо ямар байж болох байсан талаар тааж үзэе.
Пастор болон түүний “дагуул” 2 дахь питээ хийсний дараа Кими муудсан дугуйгаар өчнөөн явж “тэр бум”-аар нь сек алдсан ба үүнийгээ тэднийг 4 дэх питээ хийхэд нь нөхөх байсан юм ярих гээд байгаа.
Тэгвэл тэр 2 дөрөв  дэх пит хийх байсан ч яах гэж тийм муудсан дугуйгаар тийм олон тойрог хийж хамаг цагаа алдаж байгаа юм бэ? Ядаж 5-6 тойрог цөөхөн хийсэн бол
(Кими уралдааны төгсгөлд ямар дугуйтай байсныг харж амжаагүй байна. Гэхдээ хуучин байсан ч ялгаагүй) тэд 4 пит хийхэд төдийгүй 3 пит хийсэн ч өмнөх 2 тойгоо өрсөлдөх бүрэн боломжтой байсныг харахад ядах юм алга. Бүх юм тодорхой болсны дараа ингэж “том хуцаж” байгаа хэрэг биш бөгөөд F1-ийг овоо хэдэн жил үзсэн, зарим нэг ойлголттой  хүн болгон л уралдааны явцад үүнийг харж болохоор байлаа.
Pirelli дугуй нэг муудвал маш их хурдан муудаж тойрогт 1-4 сек хүртэл алддаг тухай бүгд л ярьж байгаа. Тэгвэл яахаараа тийм олон тойрог муу дугуйгаар хийж байснаа “өнөөх 2”-ыг дөрвөн пит хийх байх гэж таасан гэдгээсээ арай утгатай юмаар тайлбарлмаар юм.
Дахиад хэлэхэд хэрвээ Кими эрт 3 дахь питээ хийсэн бол түүнд ялах боломж байсан ба
( муу дугуйгаар тойрогт 0,5 сек алдсан гэж л бодое л доо. Тэгвэл уралдааны төгсгөлд Кими алонсогоос ямар хугацааны ард орлоо!!!!!!!!) энэ нь Алонсо Пастор нар 3 пит хийсэн нөхцөлд ч тэр. Харин Алонсо Пастор нар 4 пит хийсэн бол Кими тэднээс 20-оос хамаагүй илүү сек-ээр түрүүлж орох байж. Гэтэл энэ жил бид ийм их хурдны ялгааг урд хэсэгт олж харсан уу.
Одоо яагаад уралдааны дараа Кими юу хэлсэн бол гэж тэсэн ядан хүлээж суудгаа хэлэе.
Кими болон
Lotus-ынхан энэ мэтийн алдааг олж харахгүй байна гэж огт үгүй бөгөөд дотроо зөндөөн л юм болж байгаа. Харин Кими хэр удаан тэсэх бол гэдэг л сонин байна. Нэг л өдөр Кими дэлбэрэх бөгөөд уралдааны ямар тэнэг стратегитэй байгаа тухай айхтар юм ярьж бөөн шуугиан болох байх гэж хүлээгээд суугаа маань тэр. Өнгөрсөн жил Петров улиралын төгсгөл хэсэгт тэсвэр алдан дуугарсан бол Кими тийм удаан хүлээхгүй нь лав. ( Яахав тэд уралдааны стратегээ эрс сайжруулаад эхэлбэл ийм юм болохгүй нь мэдээж)  Тэгээд ч шинэков Петровын дуугаралт бол нэг хэрэг бол харин дэлхийн аварга хүний дуугарах гэдэг ша-аа-аал өөр хэрэг.
Миний ойлгож байгаагаар хэрвээ
Lotus уралдааны стратеги тактикаа бусад баг шиг “хэвийн хэмжээнд” ( мэдээж уралдаан хойно янз бүрийн жижиг алдаа байнга гарна. Гэхдээ энэ тухай яриагүй) байлгаж чадсан бол өдийд 2 нисгэгч нь нисгэгчийн оноог тэргүүлж явахаар хэмжээний сайхан машин бүтэжээ гэж. 
Мужелло тест дуусаад Барселоны уралдаанд олон шинэ машин оролцож улиралын ерөнхий дүн тодрох болов уу гэтэл улам л будилж эхэллээ. 

Ялангуяа Red Bull, Mercedes нар Мужеллод элдэв шинэ юм авчралгүй дугуйтай л ноцолдоод байсан боловч үүнээс ашиг гаргаж  чадсан ч юм уу үгүй юм уу бүү мэд. Урагшлах биш арагшилсаар.


Ferrari ч гэсэн шал өөр машин авчирана гэсэн ч яндангийн шинэ ситемээс өөр олигтой том шинэчлэл ( яахав агаар сорогч нүх эд нараа нэлээд өөрчилсөн л юм гэсэн) байгаа ч юм уу үгүй ч юм уу бүү мэд.
Ер нь л юм гэдэг улам бүр ойлгомжгүй болсоор.
Канад юмуу Спагийн үеэр цөмөөрөө байдлыг эргэж нэг харцгаанаа.
Хүндэтгэсэн
mnformula1.com-ын хөтлөгч асан. 

 


No comments:

Post a Comment