10 сарын 14-18 хооронд 3 өдрийн ажил таслаад 2 амральын өдөр дайруулаад Солонгос яваад ирж болох л юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.juulchin.mn/?p=999 холбоосоос хараарай.
Хөтөлбөрийн хувьд Ф1-сээ илүү жуулчин компаний зах дэлгүүр хэсдэг хөтөлбөр харагдаж байна. Хэрэв миний ажил гайгүй байгаад явхаар бол би лав хагас сайны зах явахгүйгээр байршил тогтоох үзнэ.
Хөтөлбөр дээрээ Бүтэн сайнд ФОРМУЛА1 тэмцээний шувтрагын тоглолт үзнэ гээд элэг хөшөөгөөд хаячих юм. Ногоон цайны амтат гоймонтой хоол идэж яваад 15 цагт тулж очвол хамаг гоё юм өнгөрсөн хойно очих аюул бий шүү. Ядаж эртхэн очоод АЛТАН СОЁМБОт далбаагаа мандуулах энэ тэр гээд ажил бас бий шүү дээ. Ф1 кино биш болхоор 15 цагийн уралдаанд 13.30-с очоод ойр хавиар нь зураг хөргөө татуулж ганц 2 малгай, цамц, дурсгалын зүйл авах, зарим нэг booth-р шагайх цагтай байвал зүгээр санагдаж байна.
No comments:
Post a Comment