2012 оны улиралд та бидэнд 6 дэлхийн аваргыг зам дээр зэрэг харах ховор завшаан тохиолдох гэж байна.
Виллиамс багтай бараг тохироонд хүрэх гэж байгаад гэнэт Ренотой гэрээ зурчихсан Фин залуу маань Валенсид тест хийж эхлээд байна.
Тэрээр 2 жил гаран Ф1-н жолооны ард суугайгүй боловч хуучнаас нэг их ялгаа мэдрэгдэхгүй байна, хуучин зүйлс маш хурдан сэргэж байна. Гэхдээ л цаашид хийх зүйл зөндөө байна гэжээ. Эцэст нь F1-с илүү машин энэ хорвоод алга гэсэн байна. Тэрээр Ф1-с зодог тайлсныхаа дараа WRC-д 20 удаа уралдаж нийлбэр дүнгээр 2 удаа 10-р байрт орсон юм. Мөн NASCAR-т очиж 1 уралдаан хийсэн боловч 37 машинаас 31-т орсон дараа нь Питлейн дээр хурд хэтрүүлж торгууль хүлээгээд 27-д орсон гэсэн амжилт үзүүлээд уг уралдаандаа цэг тавьсан юм.
Одоо түүнийг хэрхэн Ф1-тээ хурдан идээшхийг л харж суухаас энэ жилдээ Петровийн 10-р байрыг ахиулж чадах уу? Арай л илүү Ф1 формтой байгаа гэж хэлж болхоор Гросжанаас хэр их оноо илүү авах бол гэсэн асуултыг эхний ээлжинд тавьхад хангалттай байх.
No comments:
Post a Comment