Шанхайн ГП-н дараа Хамилтоны төрсөн өдрийг тэмдэглэж яваад LOTUS багийн босс Eric Lux-г цус нөжтэй нь хутгаад гараад явсан Сутил шүүхээс 18 сар тэнэсэн авч; 200,000 еврогийн торгууль хүлээжээ.
Тэрээр би бүх буруугаа хүлээж Эрикээс уучлал гуйсан ийм шийдвэр гарахгүй байж болох л байсан гэж хэвлэлээр зарласан бол ЭРик Люкст хэдэн мессеж ирсэн нь хангалттай уучлах шалтгаан биш байсан бололтой.
Уг зодооноос өмнө Сутил-н сайн найз байсан Хамилтоныг тэрээр МУУ ХУЛЧГАР НОВШ ийм хүнтэй би найз байхыг хүсэхгүй байна. Тэр намайг өмөөрч юу болсон талаар нэг үг хэлж болох байсан. Зодоон болсны дараа надтай уулзахгүй зугаж, бүүр утасны дугаараа солиод алга болсон. Харин ч түүний аав нь эр хүн намайг шүүх хуралд орхын өмнө амжилт хүсэж мессеж бичсэн гэжээ.
Уг нь Сутил Ф1-т байх хэрэгтэй кадруудын л нэг юм. 18 сар гэдэг бол их хугацаа олон шинэ залуус төрөн гараад 31 хүрсэн Сутилд (одоо 29-тэй) бараг орон зай олдохгүй л болов уу.
Харин өнөөх ХУЛЧГАР НОВШ яах бол? өнгөрсөн улиралд бараг суудал нь өнцөгдөж, мэнгэ нь голлож, жил нь орсон байсан уу (уучлаарй би зурхайч, үзмэрч биш болхоор бүтэлгүй байсан хүнийг дүрслэх гээд ингэж бичив)
Дурлал нь бүтэлгүйтээд, хэдэн ч удаа мөргөлдөв (өмнөд Америк гаралтай сорьитой хүнээс хол яв гэж лам багш нь хэлээгүй байсан юм шиг байгаан), хамгийн гол нь түүний бие хамгаалагч болхоор МакЛаренд ирлээ гэж ярьгдаж байсан АЗЫН ДЭЛХИЙН АВАРГА гэгдэж байсан Баттонд ялагдсан. Одоогоор баг нь түүний гэрээг сунгах талаар үг унагаагүй байна. Энэ улиралд гэрээ нь дуусах түүний хувьд дахин нэг дарамт 1-р хамтрагчаа ялах, 2-рт бусдыг нь ялах хамгийн гол нь өөрийгөө ялах ч байж болох юм. БРАВНд азаар дэлхийн аварга болон гээд байдаг Баттон харин ч уралдсан шиг уралдаж Веттелд жаахан ч гэсэн эсэргүүцэл үзүүлж чадсан. Тэр МакЛарентай 3 жилийн гэрээ байгуулаад авч амжсан байгаа. Бараг тэндээ зодог тайлна биз.
No comments:
Post a Comment