Saturday, December 4, 2010

Нандо ноёдын бөх


Autosport сэтгүүл F1-ийн 12 багийн БОССуудын дунд явуулсан судалгааны 2010 оны шилдэг нисгэгчээр Фернандо Алонсо тодорчээ.
Алонсо: Олонхийн санал авч шилдэг нисгэгчээр тодорсондоо баяртай байна. Дэлхийн аврагаас гадна ийм хүндэтгэл үзүүлж байгаа нь нэр төрийн хэрэг юм. гээд Яагаад энэ шагналыг авсан талаараа "Улирлыг сайн эхлээгүй боловч аврагын тулаанд эргэн ирж чадсан. Сүүлдээ саад учирснаас биш үнэхээр сайхан улирал байлаа. Бид бүгдээрээ эцсээ хүртэл бууж өгөлгүй тэмцсэн. Ирэх улирал бид үүнээс ч илүү байхаар ажиллаж байна."
Багийн босс Доменикали нь: "Тэр маш авъяаслаг жолооч гэдгийг нуухад хэцүү байгаа биз... түүнтэй хамт ажиллаж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Түүнд мөн Массад  эхний уралдаанаас эхлэн дээгүүр давхих хүлгийг өгхөөр зорьж байна"
Дэлхийн аврага залуу маань энэ судалгаанд өнгөрсөн жил түрүүлж байсан бол энэ жил аман хүзүүджээ. Шинэковуудаас ганц Хюлкенберг 10т оржээ.
Багийн удирдлагууд нисгэгчдийг яг уралдаантай ижил 25, 18 гэх мэт оноогоор байр эзлүүлдэг юм байна. 

1  Fernando Alonso                    Ferrari           229
2  Sebastian Vettel                   Red Bull          220
3  Lewis Hamilton                     McLaren           196
4  Mark Webber                        Red Bull          146
5  Robert Kubica                      Renault           129
6  Jenson Button                      McLaren            86
7  Nico Rosberg                       Mercedes           68
8= Nico Hulkenberg                    Williams           17
8= Felipe Massa                       Ferrari            17
10 Rubens Barrichello                 Williams           11
Миний бодлоор жолоочийг нь машинаас хасаад үнэлсэн юм шиг санагдлаа. Дэлхийн аврагын маань машин улирлын турш л №1 байсан. Харин өөрийг нь дагасан азгүйдэл улиралдаа багтаж нэг юм дууссан. Мөн гайхамшигтай уралдаануудыг хийж байсан Камиказе Кобояшиг Масса Баррик 2-ийн аль нэгний оронд энэ жагсаалтад оруулсан бол. 

PS mnformula1.com-ийн админыг мэдээ оруулсангүй гээд байдаг байсан. Энэ мэдээ хийх чинь өөрийн хамар дээр ирхээр их хэцүү ажил байна шүү. Буруу зөрүү орчуулсан алдаа оноо байвал хүлцэл өчье

No comments:

Post a Comment