Thursday, December 2, 2010
2010 оны хамгийн шилдэг 5 нисгэгч хэн бэ?
Бид хамтдаа сүүлийн жилүүдийн хамгийн өрсөлдөөнтэй хамгийн сонин уралдааны улирлыг үзэж дуусгалаа. Миний хувьд 1995 оноос хойш Ф1 үзэж байгаа бөгөөд лав л сүүлийн уралдаанд 4 нисгэгч аврага авах боломжтой очиж байсан түүхийг сайн санахгүй байна. Тэр дундаас 3 нь бүүр яа ч магад. Хамгийн ихтэй онолоор 3 хүн сүүлийн уралдаанд найдвар тээн очдог түүнээс 2 нь л бодит боломжтой байдаг байж билээ. Улаан Бароны үед бол улирал дуусхаас өмнө аврага тодорчихсон тохиолдол ч бий.
Энэ блогоо нэг нь бичдэг биш бүгд бичдэг болгох үүднээс та бүхнийг илүү татан оролцуулах санаатай байна. Тэгээд эхний маань хэлэлцүүлэг. Таны хувьд 2010 оны хамгийн шилдэг 5 нисгэгч хэн бэ? Яагаад
Хамгийн залуу 10 поул авсан ч азгүйтэж явсаар эцсийн мөчид хүнээс хамааралгүй өөрөө бүхнийг хийж аврага болсон Веттел үү?
Муу машинаар оноо зулгааж явсаар улирлын сүүлийн хагаст том эргэн эрэлтийг хийсэн Алонзо юу?
Номхон хүлцэнгүй 2-р нисгэгч биш залуустай өсөлдөх бүрэн чадалтайгаа харуулсан Веббер үү?
Мөчөөгөө өгөхгүй МакЛарений 2 дэлхийн аврагууд уу?
Улаан Бароны өмнө байнга байсан Росберг үү?
Яахаас ч буцахгүй, хэнээс ч айхгүй, зам тавьхгүй Орос, Япон залуучууд уу?
Та бүхэн энэ асуултанд өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж оролцоорой
Subscribe to:
Post Comments (Atom)
MInii xubid medeej Alonso maani!
ReplyDeleteGebch Vettel iluu baij chadsaan.
Webber bol temtsex chadbar muutaigaa xaruulsan.Zugeer l dundaj tubshingiin pilot....
Medeej Vettel.
ReplyDeleteBi onoogoor guitsehgui bh gej bodoj bsan harin buur AVARGA bolson. Odoo bol 100%.
ReplyDelete