Friday, April 13, 2012

Шанхайд яах бол?


2-р практик дээр Шуми хурдан байсан ч энэ уралдаанд Хамилтон илүү үр дүн үзүүлэх шинжтэй МакЛарен нилээдгүй өөрчлөлтийг урьд далавчинд хийсэн бөгөөд хойд далавч болон шалаа ч нилээд оролдсон шинжтэй. Уралдааны нөхцөлд МакЛарен Бензээс илүү давуу талтай байхаар байна. Бензийн гол давуу тал нь шулууны хурд болон DRS. Шуми подиумын төлөө өрсөлдөх байх. Баттоны хувьд бага хурдтай үед болон дугуй халаах дээр жаахан асуудлууд байх шиг байна.

Редбулл Веттелд өвлийн тестээр ашиглаж байсан тохиргоог, Вебберт эхний 2 гараанд ашиглаж байсан тохиргоог ашиглах юм байна. Тэдний хувьд ялхаас илүү сул талаа олж засах нь тэргүүн зорилго байна.

Феррари бас л удаан хэвээд Алонсо 10т зогссон бол Масса 17-р цаг үзүүлсэн. Хангалттай хурд гарахгүй л байх шиг. Бусдын хувьд дүгнэлт хийхэд сайн мэдээлэл олдохгүй байна. Тимо Глок шинэчилсэн Маруся-р гайгүй цаг үзүүлж хойд эгнээнийхний урьд гарч чадсан байна.

Одоо 3-р практик дээр машинуудын байранд дахиад өөрчлөлт орох байх. Лотусыг эхний 10-руу орж ирнэ гэдэгт итгэж байна.

Бас нэг зүйл мартсан байна. С1-р Сайнаа Нараа 2 хөтлөхөөргүй болж байх шиг. Тиймээс Ф1 тайлбарлах сонирхолтой хүн манай уншигчид дунд байгаа эсхийг надаас асуусан шүү. Хэрэв тийм сонирхолтой хүн байвал комментоор холбоо барих  и мейл эсвэл утсаа үлдээгээрэй.


1 comment:

  1. Росбергийн хоёр дахь пит стопыг яагаад ттйм орой хийлгэв ээ. Баттоныг ороход 4 сек зөрүүтэй байсан. Баттон гарч ирээд 10 сек ойртоход Росбергийг оруулах юм. Эсвэл зогсолт цөөн хийх тооцоотой байна уу?

    ReplyDelete