Wednesday, July 27, 2011

Хэн хамгийн сайн гараа хийдэг вэ?


Уралдааны хамгийн гол хэсгүүдийн нэг бол яалтчгүй сайн гараа. Муу гараа хамаг стратегийг баллаж хаядгийг та бид бүгд мэднэ. Энэ улиралд Ф1-ийнхэн хэрхэн гарч байгаа талаар сонирхолтой мэдээлэл олсноо сонирхогч та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. 

Энэ улиралд гарааны шугам дээр хамгийн их асуудалтай хүн бол яах аргагүй Mark Webber байна. 3 удаа 1-р байрнаас гарсан гарах бүрдээ тэргүүллээ алддаг Австрали эр маань энэ улиралд нийт 13 байрыг гараан дээр алдсан байна.
Тогтмол сайн гараа хийж нэгээс нилээд хэдэн байр ахиулж чадаж байгаа нисгэгч бол хамгийн муу машинтай тэмцэлдсээр байгаа HRT-ийн Tonio Liuzzi юм байна. 

Германд гэхэд гараан дээр 4 байр ахиж чадсан байна. Түүний араас Virgin-ий Timo Glock,  Lotus-ын Heikki Kovalainen нарын хууччуул гараан дээр байраа ахиулж чаджээ. МакЛаренчууд харин тийм ч сайн гараа хийгээгүй бөгөөд Баттон Бямба гаригийн хөдөлмөрөө 4 байр алдаж эхлүүлснээр талаар болгожээ.

Хамгийн муу гардаг нөхдүүд бол Williams-ийнхан юм байна тэд 10 уралдаанд нийт 32 байр алджээ. 
Дараах жагсаалтад (+) тэмдгээр байр ахисан тоог (-) тэмдгээр ухарсан байрны тоог харуулжээ.

Ахиулагсад+11 Liuzzi
+8 Heidfeld ******
+7 Glock
+6 Trulli
+5, Massa, Alguersuari, Schumacher *, Kovalainen, Buemi
+4 Sutil
+3 Kobayashi**,
+2 Petrov,****
+1 Alonso***, Ricciardo
Алдагсад
-1 Hamilton, Rosberg*****, D’Ambrosio
-2 Vettel, Chandhok
-5 Di Resta
-8 Button
-11 Perez, Barrichello
-13 Webber,
- 20 Maldonado
* Schumacher Австралид 8 байр алдсан муу эхлэлээс хойш 5 гараанд 16 байр ахиулж яваад Monaco-д 4 байр алджээ.
** Kobayashi Испанид 10 байр алдаж гарсан. Дараагийн 4 гараанд 8 байрь Германд гэхэд 4 байр урагшилж гарч чаджээ. 
*** Эхний 3 уралдаанд байраа алдаж байсан Алонзо түүнээс хойш байнга ахиулж эсвэл хадгалдаг болжээ.
**** Petrov Valencia-д 4 байр алдах хүртэл тогтмол сайн гарсан
***** Rosberg Silverstone-д бас 4 байр алдсан.
****** Heidfeld 20 байр ахисан байсан амжилтаа, хуучин нэр төрр (сүүлийн үед гарч байгаа яриа шумаар бол) Германд 12-г алдаад будаа болгож байх шиг байна.
******* Di Resta гэдэг залуу анхны 9 уралдаанд 7 байр ахисан ч Германд бас л 12 байр алджээ.

No comments:

Post a Comment