Wednesday, July 27, 2011

Hungaroring тойруулгын талаарх мэдээлэл

F1-ийн 11 дэх гараа буюу 2-р хагас гүйцэж түрүүлхэд хамгийн хэцүү тойргуудын нэг болох Hungaroring-д энэ амралтын өдрүүдэд болох гэж байна. Уян DRS далавч гүйцэж түрүүлэх боломж олгох байх мөн шинэ дугуйг сайн стратегитэй хослуулж чадвал үр дүнтэй байхыг Германы гараа хангалттай нотлож харуулсан. Энэ талаар гадны сайт дээр байгаа мэдээг чадах ядхаараа хүргэх гэж оролдож үзье. Буруу зөрүү зүйл байвал хүлцэн хүлээж авна биз дээ.
Замын талаар
Hungaroring – 4.381км тойрогтой
Нийт – 70 тойрог = 306.630км, 14 эргэлттэй. Ф1 хамгийн удаан тойрог буюу дунджаар 196км/ц-т туулдаг юм байна.
Aerodynamic тохиргоо нь – High downforce. Дарах хүчийг нэмэгдүүлж хурдан эргэлт хийх
Дээд хурд 301км/ц (DRS-тэй үед) – 291км/ц (энгийн)
Full throttle (Моторын дээд эргэлт) – нийт замын 55%(бага). 
Нийт шаардлагатай шатахуун – 150.5 килограмм. Шатахуун зарцуулалт – 2.15кг (нэг тойрогт дунджаар)
Тормозны зам: тойргийн 14%. 
Pit lane туулах хугацаа = 14 seconds (average/low)1 Pit stop-д зарцуулах хугацаа: 18 seconds
Шатахууны нөлөө 10кг шатахуун тойрогт 0.35 секунд худ саана. 

Уг тойруулга дээр маш цөөн уралдаан болдог тул бохир замын тоонд ордог юм байна. Байршил тогтоох болон уралдааны үеэр замын нөхцөл илүү сайжирдаг. Иймээс 5 дахийн практик дээр дугуйнаас их зүйл шалтгаалж байдаг бол хагас сайны өглөөний практик дээр багууд жинхэнэ тохиргоо болон стратегиээ гаргадаг юм байна. 

Hungaroring нь удаан эргэлт ихтэй гол шулуун нь богино тул түүнээс бусад үед тормоз гишгэхэд бэлэн байдаг тул жолооч нарыг байнгын бэлэн байдалд байлгадаг ба тормоз хөрөх боломж багатай тул high wear буюу хатуу дискийг сонгодог гэж ойлголоо.

Hungaroring дээр хамгийн чухал хэсэг нь гараа байдаг юм байна. Түүний дараа 2, 3-р удаан эргэлт дээр нилээд зай гарч ирдэгийг анхаарах хэрэгтэй юм байна. Гараанаас 1-р эргэлт хүртэл 400 метр гараан дээр KERS хэрэгтэй бөгөөд уралдааны туршид хэрэглэх шаардлага багатай юм байна. Хүчтэй тормозлох шаардлага багатай тул тойргийн турш KERS бүрэн цэнэг авдаггүй юм байна.

Цаг уур
Пүрэв, Баасан гаригуудад бороотой бөгөөд Бямба, Ням гаригуудад 27-28 хэм халуун, хуурай нөхцөлд хурдалцаах нь байна.

Дугуйны талаар
Pirelli Будапештэд Soft (шар бичигтэй), super soft (улаан бичигтэй) дугуйтай буюу Monaco, Montreal-д хэрэглэж байсан багцтайгаа очино. Энэ 2 дугуй нь Monaco, Montreal-д нэг их зөрүүтэй цаг үзүүлээгүй нь нойтон замаас болсон байх магадлалтай бөгөөд анх удаагаа хуурай зам дээр гарах тул таамаглахад хэцүү байгаа юм байна. Soft Pirelli-р энэ улирлын ихэнх уралдаан явсан бөгөөд хуурай нөхцөлд сайн тохирч байгаа.
Энэ тойруулга нь урт эргэлтүүд болон машины баланс өмнө хэсэгрүү шилжсэн байдагтай холбоотой урьд дугуйнд нилээн халгаатай байх юм байна.


Pit stop-ийн талаар 
Пит стопын цаг нь богино дугуйны элэгдэлт бага байх тул багууд 2-3 зогсох стратеги сонгож уралдах байх. Nurburgring-т 30 тойрог явж байсан зөөлөн дугуй энд 35 тойрох боломжтой нь ихэнх байгуудыг 2 удаа зогсох байх гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм байна. Харин Монакод суперсофт-г байрлал тогтоох дээр ашиглаад эхний зогсолт дээр дахин суперсофт тавиад дараагийн 2 зогсолт дээр софт дугуй ашиглаж байсан юм байна. Гэхдээ Монаког бодход DRS ашиглан гүйцэж түрүүлэх боломж энд их байх тул 2 зогссон хуучин дугуйтай машиныг 3 зогссон шинэ дугуйтнууд гүйцэх боломж их юм байна.


Safety car
Гарах магадлал 20% гэнээ яагаад гэвэл өнгөрсөн 6 жилд энд 2 удаа л гарч байсан юм байна.


Төгсгөлд нь
Унгарын гараа нь энэ улирлын 11 дэх бөгөөд 2-р хагсын эхнийх юм байна. Энэ хугацаанд 3 удаа моторын талаарх дүрэмд өөрчлөлт орсон байна. Бүх байрлал тогтоох гараанд улаан бухнууд (7-д нь Веттел, 3-т нь Веббер) тэргүүлсэн хэдий ч Британи, Германд бусад багууд тэдний хурдан цагт маш ойрхон иржээ. Түүгээр зогсохгүй уралдаан дээр МакЛарен, Феррари тэднээс хурдан байжээ. Тиймээс дээр өөрчлөлтүүд илүү Ред Буллыг хязгаарласан байж болох юм.


Софт, суперсофт дугуйнд сайтар тохирч байгаа Ферраричууд энэ амралтын өдрүүдэд гайлалзахыг үгүйсгэхгүй байна. Энэ тойруулга дээр одоо уралдаж байгаа олон хүн түрүүлж байжээ. Өнгөрсөн жил Марк Веббер, 2 удаа Хамилтон, Алонзо 2003 онд,  Jenson Button, Heikki Kovalainen, Rubens Barrichello түрүүлж байсан бол.Их аврага Унгарт 4 удаа Германы тугийг мандуулж байжээ.



No comments:

Post a Comment