Red Bull-ийн босс Christian Horner, хоёр тал тохиролцоонд хүрсэн бөгөөд Mark Webber ирэх улирлын гэрээнд албан ёсны хэсэг л үлдлээ гэжээ. Ингээд өнгөрсөн хэдэн сар Феррарид ч очиж магадгүй гээд байсан Марк улаан бухдаа үлдэх болж байх шиг байна. F1-ийн албан ёсны сайт дээр гарсан ярилцлагадаа тэрээр Маркийг үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна. "Бид саяхан ярилцаж эхлэсэн. Силверстоунд болсон явдал энэ ярианд маань нөлөөлөөгүй ээ. Би байнга л 2012 оны нисэгчид маань одоогийнхоор байна гэж хэлсээр ирсэн. Гэхдээ бид хараахан гэрээгээ үзэглээгүй боловч энэ жаахан албан ёсны хэсэг л үлдээд байна. Би одоо байгаа 2 нисэгчдээ сэтгэл хангалуун байдаг. Тэд үргэлж бие биенээ хурцалдаг тиймээс ирэх жил өөр жолооч манай машинд эсвэл өөр машинд Маркийг байна гэж төсөөлөхгүй байна."
Одоо зам дээр байгаа хамгийн хүчтэй хослол танайд бий юу? Хорнер: Миний бодлоор энэ бол үнэн. Манай жолооч нар 3 дахь жилээ хамт уралдаж бусдаас илүү өрсөлдөж байдагт нь баяртай байгаа. Тиймээс ч цааш энэ байдлаа үргэлжлүүлхийг хүсч байна.
Финландийн сэтгүүлч Turun Sanomat Унгарт энэ гэрээг албан ёсоор зарлана гэжээ.
tegelgui de, Mark, Seb 2toigoo bhad OK.
ReplyDelete