2 дахь жилээ уралдаж байгаа ч аль хэзээний Webber, Massa нарын аль нэгний оронд топ багуудад уралдаж магадгүй гэж яригдаад байсан Kobayashi Sauber багтай гэрээгээ сунгажээ. Түүгээр ч зогсохгүй 2 Мексик залуугаа ч тэднийх ирэх жил авч үлдхээр шийджээ. Тэд бол авъяаслаг залуу нисэгч Sergio Perez болон түүнээс ч залуу 19-тэй Esteban Gutièrrez нар юм.
Энэ 3 залуу гайгүй мэргэн буучид бололтой. Мэргэн буудхаас дутахгүй жолооч нар болхоо харуулаад энэ улиралд 35 оноо авч ТОП багуудын ард явж байна. Тэдний ард Force India 15 оноо дутуу байгаа нь тийм ч муугуй уралдаж байгааг харуулах байх. Харин Япон залуугийн хувьд байршил тогтоох гараан дээр гайгүй яваад сурчихвал илүү оноо зулгаах боломжтой ч байж магадгүй санагдаад байгаа.
PS. Perez жолоодох буудхын хажуугаар муугүй хөлбөмбөгчин бололтой. Унгарт болсон хүмүүнлэгийн тоглолт дээр нэг гоол хийгээд амжсан байна.
No comments:
Post a Comment