Sunday, July 24, 2011

NURBURG 2011





За энэ уралдаанд ямар ч байсан ноднин жил Солонгос ГП-с хойш анх удаа Веттел подиум дээр гарсангүй. Гэхдээ би будилж байж ч магадгүй. Веббер, Хамилтон, Алонзо 3-н өрсөлдөөн жинхэнэ Ф1-г санагдуулж байлаа шүү. Ойрд тэргүүн байрын төлөө иймэрхүү сайхан өрсөлдөөнтэй уралдаан үзээгүй болоод ч тэр юм уу үе үе өндөлзөж л байлаа.

Хамилтон сүүлийн ПИТ-р хатуу дугуй тавьж Алонзо-с тасарч чадсан. Түүнээс 2 тойргийн дараа бокст орсон Алонзо магадгүй дахиад 2-3 тойрог зөөлөн дугуйгаар азаа үзвэл дээр байсан ч байж магад. Нэгээр гарсан Веббер гараан дээрээ ч зам дээрээ ч жаахан азгүй байв уу. Өмнөх 2-соо бол хол хоцроогүй сайхан өрсөлдсөн. Уралдааны дараа Веттел манай машин хангалттай хурдан байж чадсангүй гэж хэлсэн байна лээ. Гэхдээ тэдний машин хэвээрээ Феррари Макларен өмнөхөөсөө сайн болсон ч юм бил үү.

4-р байрыг уралдааны турш Масса давамгайлсан гэж хэлж болно. Веттел алдаа гаргаж 2 дугуйгаа утаа манартал блоклосны дараа Масса гүйцээд 6-7 орчим сек тасарч чадсан байсан. Гэхдээ хамгийн сүүлд дугуй заавал солих (бороо орж магагүй тул) шаардлага тавьсан нь Редбуллын шинэхэн дэлхийн аврагыг нилээд хүнд байдалд оруулж  Массад давуу тал олгосон боловч

ийм зайтай орсон 2-г Феррари механикууд түүнийг нь чулуу болгож чадсангүй дээ. Веттелйиг алдсан.

Сутилийг ёстой анхаарсангүй.

Мерседес Шуми 2 маань аанай л нэг сайнгүй харагдсан. Нико уралдааны эхнээс л Массад дарамтлуулсаар эхний ПИТ-ийн өмнө гүйцэгдсэн.

Гэхдээ Шуми хичнээн ч удаа гүйцэгдэж гүйцэж өрсөлдөв дөө. Хэрэв түүнд Редбулл машин өгвөл Веббер-с нэг их дутхааргүй уралдах байх гэсэн бодол хааяа төрдөг шүү. Камуй харин 18-с сайн ч гарсан. Зөв тактик хийж 9-р сайрт орж оноо зулгаалаа. Сүүлийн оноог зоригт эр Петров. Ноднингийн дэлхийн аврагыг шийдсэн ОРОС ЭР хамгаалахдаа үнэхээр хэнээс ч айна гэж байдаггүй болтой. Түүний багийн андыг харин БУЕМИ замаас аваад шидчихсэн.



Энд онцлох нэр гарах ёстой нэг хүн бол Баттон байсан. Харин сүүлийн 2 уралдаанд түүнийг азын тэнгэр ивээсэнгүй. Хамилтон-той ижил 109 оноотой байсан тэр хэвээрээ үлдлээ.

Сониноос Алонзогийн машин уралдааны төгсгөлд эвдэрсэн болж таарсан гэхдээ бас шатахууны асуудал байсан гэж ойлгосон арай байх ёстой жингээсээ бага болчих гээд Феррари тактикаар зогсоогоогүй биз гэдэг хардлага найз маань хэлсэн. Тэгээд дэлхийн хошой аврага хүн амны хишигтэй л байдаг юм байна. Паддокруу явган гүйсэнгүй МИНАРДИ багт анх хамт орж байсан хуучин анд одоогийн өрсөлдөгч Веббер нь түүнийг машин дээрээ суулгаж авч явлаа.


энэ үед инээд ч хүрч байлаа. Ф1 машин 100 км/ц хурдтай явхад зөөлөн явж байгаа юм шиг харагдана. Эвгүй эргэх юм уу тормоз гишгэхэд Алонзоо унаж бэртээд Редбулл-н өрсөлдөгч нэгээр цөөрөх байхдаа гэж бодсон шүү. Гэвч тийм юм болоогүй ээ. Харин ХАМИЛТОН, ВЕББЕР, АЛОНЗО 3 яасан дотно байваа. Нэг үе үндэсний бөхөд Бат-Эрдэнэ гэдэг хүн түрүүлдэг байхад шинэ арслан төрүүлэх гэж үзүүрэлсэн бөхөд арслан өгөх шийдвэр 1994 оны наадмаар гарсан санагдаж байна. Тэр үед Мөнх-Эрдэнэ, П. Сүхбат, Баярсайхан гээд 3 заан нэг нэгнээ амлалгүй барилдаад 3-лаа 7-н даваанд унаж байсан санаанд орсон шүү.


За иймэрхүү уралдааны тойм анх удаагаа бичиж үзлээ. Бэрх ажил байдаг юм байна. Сайн зөвөлгөө өгөөд энэ блог-г хөтлөх сонирхолтой Монголын Ф1 сонирхогчид байвал коммент үлдээгээрэй. Бас mnformula1.com-ийн админ ажилдаа хурдан ороосой.

1 comment: