Алдарт Шуми шатаачих дөхөж байсан, Массаг хоолой чирч давхиулаад нэг дэлхийн аврагаа тавиад туучихдаг энэ баг ПИТ дээр үнэхээр барцадтай.
Германд Масса Веттел-с хоцорсон шалтгаан нь дугуйны боолт эргэддэг буунаасаа мултарсан хэрэг байжээ. Шинэ боолтийг Британий ГП дээр туршсан ба тэр гараанд Феррари хамгийн хурдан ПИТ хийж байжээ. Гэхдээ одоо ч жаахан асуудалтай байгаа бөгөөд Масса дээр л лав бүтэн хагас секунд алджээ.
ПИТээс гадна машинаа сайжруулах тал дээрээ ч ажиллаж байгаа. Ялангуяа exhaust хэсэг дээр дахин хийх ажил их байна гэжээ. Тэр нь чухам юу байдаг талаар мэдэх хүн байвал тайлбарлаарай. Миний бодлоор шатахууныг тоосруулах гэж ойлгоод байна. Дүрмийн өөрчлөлтийн дараа чиглэл тодорхой болсон машин маань ч сайжирч байгаа гэхдээ дахиад илүү уралдаанд илүү сайжрах байх гэж ерөнхий дизайнер нь ярьжээ. Ирэх жилээс exhaust gase нь дүрмээр хориглогдох юм шиг байна. Гэхдээ энэ талаас айлгүй машинаа илүү хурдлуулж олон ялалт авах мөн 2012 машинаа хөгжүүлэх нь тэдний гол зорилго байгаа юм байна.
Харин сүүлийн 3 өөр шинж чанартай замд байнга 2-с дээш байрт орж байгаа хошой аврага Алонзогийн хувьд бидэнд дутуу зүйл бас байна ялангуяа байрлал тогтоох дээр гээд энэ талаараа twitter-дсэн байна. "We still lack something, especially in qualifying: it's true that in the race we can make up for this, but it's not always possible to move up two places compared to our grid position, as happened in Monaco, Valencia, Silverstone and Nurburgring."
энэ алдаагаа уралдаан дээр засч болох хэдий ч дандаа 2 байр урагшаа гарна гэдэг бол хэцүү шүү л гэжээ.
Харин түүний хувьд Унгарт дулаан байх, дугуйны давуу тал зэрэг нь нилээд найдвар төрүүлж байгаа бололтой. Аягүй бол оноогоор урьд нь байгаад Веттелд алдсан хариугаа энэ жил авах тухай зүүдэлж эхлэсэн ч юм билүү. Энүүгээрээ л Ф1 сайхан байдаг. Бид үздэг байх даа.
No comments:
Post a Comment