Sunday, March 25, 2012

3.22-нд ийм ажил хийгээд зогсож байж дээ.

Масса багийнхаа ивээн тэтгэгч Шеллийн идэвхижүүлэлтийн ажил бензин хийж фенүүдтэйгээ уулзсан байна. Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг шеллийнхэн ч гэж шеллийнхэн амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүнээр ийм ажил хийлгээд л.. 

Бужигнаан дундаас буланд буюу Ferrari-н давхар цохилт


Бороо, бороо зогсоосой



Уралдаан эхлэсэн боловч яг одоогоор, борооноос болоод 9 тойрог яваад зогсчоод байна. Сонин сайхан гэвэл De LaRosa-н HRT халаалтын тойрог ч хийж чадалгүй уралдааныг орхисон.

Friday, March 23, 2012

Байрлал тогтоох дээр хэн хурдан байх вэ?

МакЛарен тэр дундаа Хамилтон их сайн байх болов уу. Тэдний өрсөлдөгч нь passive F Duct ашиглаад байгаа Мерседес. Гэхдээ энэ нь Мерседес уралдаанд сайн байна гэсэн үг биш бололтой машины найдвартай ажиллагаа нь уралдаанд тийм ч сайн биш байгааг өмнө нь бид харсан.

Малайз-н тохиргоо дарах хүч их шаарддаг тул дугуйнд халгаатай ихэнх багууд 3 зогсох байх.

Редбуллийн хувьд сайжирсан зүйл нэг их харагдаагүй боловч уралдаанд илүү найдвар тавьж байж болох юм. Кими хурдны хайрцаг сольсноос болж 5 байр ухрах болсон байна.

Торра Роса шидийг үзүүлж магадгүй хурдан байгаад байна.


Thursday, March 22, 2012

Sepang-ийн талаар болон 1-р практик

 Сепанг бол Hermann Tike-ийн гайхамшигт бүтээлийн нэг юм. Өндөр хурд хурц эргэлт гээд олон хэв шинжийг агуулсан орчин үеийн гайхалтай тойруулга.
Замын талаар
Sepang International Circuit; 5.54 км тойрогтой
Нийт – 56 тойрог = 310км, 15 Удаан, дундаж, хурдан эргэлттэй.
Aerodynamic тохиргоо нь – Med-high downforce. Дарах хүчийг ихээр тохируулна
Дээд хурд 312км/ц (DRS-тэй үед) – 300км/ц (энгийн)
Full throttle (Моторын дээд эргэлт) – нийт замын 70% буюу ихэнх хэсгийг өндөр ачаалалтай явж өнгөрнө. 
Нийт шаардлагатай шатахуун – 153 килограмм. Шатахуун зарцуулалт – 3.35кг (нэг тойрогт дунджаар)
Тормозны зам: тойргийн 15%. 
Pit lane туулах хугацаа = 16.5 seconds (average/low)1 Pit stop-д зарцуулах хугацаа: 22.5 seconds. Пит ланийн дээд хурд 100км/ц. Австралид 60 км/ц байсан.
Шатахууны нөлөө 10кг шатахуун тойрогт 0.36 секунд хурд саана. 

Практик үзээгүй байж худлаа яриад яахав зүгээр үр дүнг орууллаа. Миний бодлоор Феррари гэдэг нэр их л хойно яваад байх шиг.
PosNoDriverTeamTime/RetiredGapLaps
14Lewis HamiltonMcLaren-Mercedes1:38.02119
21Sebastian VettelRed Bull Racing-Renault1:38.5350.51421
38Nico RosbergMercedes1:38.8130.79221
47Michael SchumacherMercedes1:38.8260.80519
510Romain GrosjeanLotus-Renault1:38.9190.89817
62Mark WebberRed Bull Racing-Renault1:39.0921.07120
79Kimi RäikkönenLotus-Renault1:39.1281.10722
811Paul di RestaForce India-Mercedes1:39.2981.27723
93Jenson ButtonMcLaren-Mercedes1:39.3231.30215
1012Nico HulkenbergForce India-Mercedes1:39.4401.41919
1119Valtteri BottasWilliams-Renault1:39.7241.70323
1218Pastor MaldonadoWilliams-Renault1:39.7831.76223
136Felipe MassaFerrari1:39.8961.87516
1414Kamui KobayashiSauber-Ferrari1:39.9101.88921
155Fernando AlonsoFerrari1:39.9801.95923
1617Jean-Eric VergneSTR-Ferrari1:40.0992.07823
1720Heikki KovalainenCaterham-Renault1:40.2472.22619
1816Daniel RicciardoSTR-Ferrari1:40.4692.44823
1921Vitaly PetrovCaterham-Renault1:40.8572.83625
2015Sergio PerezSauber-Ferrari1:41.0853.06423
2124Timo GlockMarussia-Cosworth1:43.1705.14918
2225Charles PicMarussia-Cosworth1:44.5806.55914
2323Narain KarthikeyanHRT-Cosworth1:45.3607.3398
2422Pedro de la RosaHRT-Cosworth1:45.5287.50718

Найз сайтууд яачих ваа?

www.mnformula1.com-руу орхоор www.hicheel.mn ороод
http://fantasyf1.ic.mn/ бүүр болохгүй байна. (Өнөө оройдоо орно гэсэн)

Фантази таавраа ядаж энд комментоор үлдээнэ үү. Өнөөдөр С1-н спортын албаныхантай би ажлын шугмаар уулзана чадвал фантазигаа тв-р сурталчилуулах талаар ярилцах санаа байна.

Sunday, March 18, 2012

McLaren эргэн ирлээ.



Хүссэн хүлээсэн улирал маань эхлэлээ. Яаж хоосон сууцгаах вэ? Эх хэлээрээ 1,2 юм бичье гэж бодлоо. Гэхдээ www.mnformula1.com хөтлөгч шиг бичиж чадахгүй болхоор болсон явдал сонссон дуулснаа л хуваалах санаатай байна.