Thursday, August 25, 2011

Хамгийн урт тойруулга Spa Francorchamps



Удаан хүлээсэн амралт дуусах дөхөж байна. F1-ийн 12 дахь гарааны талаарм мэдээллийг хүргэх гэж оролдож үзье. Буруу зөрүү зүйл байвал хүлцэн хүлээж авна биз дээ.

Замын талаар
Spa Francorchamps – 7004 км тойрогтой
Нийт – 44 тойрог = 308.052км, 19 эргэлттэй. Дундаж хурд 238км/ц.
Aerodynamic тохиргоо нь – Med-low downforce. Дарах хүчийг бага
Дээд хурд 322км/ц (DRS-тэй үед) – 312км/ц (энгийн)
Full throttle (Моторын дээд эргэлт) – нийт замын 80% буюу ихэнх хэсгийг өндөр ачаалалтай явж өнгөрнө. 
Нийт шаардлагатай шатахуун – 150 килограмм. Шатахуун зарцуулалт – 3.35кг (нэг тойрогт дунджаар)
Тормозны зам: тойргийн 14%. 
Pit lane туулах хугацаа = 18 seconds (average/low)1 Pit stop-д зарцуулах хугацаа: 22 seconds
Шатахууны нөлөө 10кг шатахуун тойрогт 0.38 секунд хурд саана. 

F1-ийн түүхэнд томоохон байр эзлэх энэ тойруулга нь 1950 оноос календарьт орсон бөгөөд одоогийн тойргоос хамгийн урт нь тиймдээ ч моторыг замын 80%-д нь бүрэн ачааллана. 1 талд нь нар шарж нөгөө талд нь бороо асгаж байдаг La Source-с Les Combes эргэлт хүртэл 23.5 секунд хаазаа тултал гишгээд дээд хурдаа хийнэ. Олонх баг энэ уралдаанд орсон мотроыг Монза-д ашигладаггүй. Спа-д DRS-ийг замын 60%-д ашиглаж болох бөгөөд үүгээрээ Монза-н дараа л орно гэсэн үг. Аюулгүй байдлын үүднээс FIA-с алдарт Eau Rouge эргэлт дээр DRS хэрэглэхийг хорьсон юм байна. Үгүй бол олон машин нисчих гээд байгаам уу даа. 

Байршил тогтоох нь уралдааны дүнд тийм ч чухал нөлөө байхгүй. Өнгөрсөн 10 жилийн турш 1-с гарсан нөхдүүдээс 2 нь л түрүүлж байсан нь бас нэг юм хэлээд байх шиг. Яагаад гэвэл Спа-д гүйцэж түрүүлхэд амархан дээрээс нь DRS гэж нэг сайхан юмыг бурхан бишээ FIA бидэндп зөвшөөрсөн болхоор олон урьд хойноо орсон уралдаан харах нь дээ. DRS, Pirelli 2-ийн буянаар энэ жил бид 10 уралдаанд 513 удаа гүйцэж түрүүлхийг харсан гэж байна шүү цаад статистикийн төв хорооныхон чинь. Харин өнгөрсөн улирлын турш энэ тоо 439 байжээ. Эргэлтүүд нь Silverstone-той төстэй болхоор хөөрхий муу дугуйг бас л зовоож өгдөг юм байх.

Бусад тоо баримт
Улирлын удаан хүлээсэн 12 дахь тойргийн өмнө инженерүүдийн уралдаан болсон биз дээ. Яагаад гэвэл 2 долоо хоног гаражаа хаалгаж өөрчлөлт хийхгүйгээ мэдэж байсан улсууд бөөн бөөн өөрчлөлт шинй эд анги бэлдэцгээсэн биз. Үр дүн нь амралтын өдрүүдээр л харагдана даа.
Улирлын эхэнд шуугиулж байсан УЛААН БУХнууд Валенси-с хойш түрүүлэх учраа олохгүй ХАР АЗРАГА, МӨНГӨН СУМНУУДАД хожигдсон байгаа. Гэхдээ тэд байршил тогтоохоо бол алдахгүй байсаар л байна. (Веттел 8 Марк 3) Одоо байгаа нөхдүүдээс 3 хүнд л Спа-н 1-р байрын тавцан дээр зогсох аз, од тохиож байжээ. Өнгөрсөн жил Марк 1-с гараад Хамилтон түрүүлсэн. Масса 2008 онд манлайлсан бол их аварга 6 удаа түрүүлж байжээ. Түүний хувьд анхны уралдаанаа энд хийсний 20 жилийн ой нь болж байна. Гэтэл зарим жолооч нар 20 дөнгөж гарч байна даа. Мөн анхны түрүүгээ энд авч байснаараа Спа түүний хамгийн дуртай замын нэг ажээ.

Цаг уур
Олон янзын цаг ууртай талаар дээр хэлсэн. Баасанд бага зэргийн бороотой, Бямба, Нямд үүлэрхэг 18 хэмийн дулаан байна гэж ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэжээ. Гэхдээ цаг уурын мэдээ бодит байдал 2-н хооронд зөрүү байдгийг та бүхэн юу эс андах вэ дээ.

Дугуй стратегийн талаар
Soft (шар бичигтэй) medium (цагаан бичигтэй) буюу Валенс, Германд хэрэглэж байсан хослол юм байна. Германы нэг тойрогт 2 дугуйны хооронд 1.5 секунд хурдны зөрөө гарч байсан нь уртаас урт Спа-д ихсэнэ гэсэн үг. Энэ нь стратегичид жолооч нарын хувьд бөөн юм бодох хэрэг гаргана. Та бидний хувьд сайхан уралдаан үзэх боломж нээх нь.
Стратегийн хувьд Германтай төстэй байж болох нь Германд зөөлөн дугуйгаар аль болох олон тойроод сүүл хэсэгт нь медиүм тавьж байсан. Масса Веттел 2 бүүр сүүлийн тойрогт дүрэмд баригдаад л медиүм тавьж харагдсан. Хэрэв зам норвол борооны ч юм уу интермедиет дугуй ашиглаад медиүмуудийг гараж-с гаргахгүй байж мэднэ. Энэ нь медиүм халааж чадахгүй байгаа Феррари мэтийн багуудад аишгтай ч байж магад. Бороо орохгүй бол сэрүүн нөхцөлд Феррари дугуйгаа халаах гэж бас 1,2 байр алдаж ч магад. Үлээдэг диффузор бол энд моторын бяр хүчийг нэмэх амин чухал зүйл юм байна. Том коммандууд тусгай exhaust pipe шинээр хийж жижигчүүдээс ялгаагаа улам ихэсгэх байх гэсэн прогноз байна.

Pit stop-ийн талаар 
Silverstone-той төстэй стратеги явах байх. 2 төрлийн дугуйны хурд нь бага зөрүүтэй багууд 2 удаа зогсох байх. Зөөлнөөр эхлээд сүүлд нь хатуугаар дуусгах байх. Nurburg-т 30 тойрогт элэгдэж дуусч байсан бол Спа тэрнээс урт шүү дээ. Харин медиүмтэй сайн ажиллаж чадахгүй байгаа багууд 3 зогсохыг үгүйсгэхгүй. Энэ бол хуурай нөхцөлд харин бороо орвол бүх зүйл өөрчлөгдөх байх.

Safety car
Гарах магадлал 80% 2 удаа 1.4 SC гардаг. Бороо болон өндөр хурднаас л хамаг юм болдгийм гэнэ шүү.

Monday, August 22, 2011

Сонирхолтой ганц хоёр зураг

цаана байгаа залуу хүүхдээрээ байжээ. Камерт орчих гээд кккк

Wednesday, August 17, 2011

F1-ийн online тоглоом


F1 2010 тоглоом нь 2010 оны шилдэг уралдааны графиктай тоглоомоор шалгарч байсан Code masters Studio-ийн хамт олон 2012 оны эхний улиралд багтаан онлайн тоглоом танилцуулхаар ажиллаж байгаа гэсэн байна. Энэ тоглоомонд та жолооч эсвэл багийн эзэн болох 2 хувилбартай юм байна. Тэгхээр бид нар мөн тоглож болох нээ. ФАНТАЗИ-ийн хажуугаар бас зугаатай л юм

www.F1OnlineTheGame.com

Tuesday, August 16, 2011

Nico Hulkenberg эргэж ирэхдээ баяртай байна

Өнгөрсөн жил сүр дуулиантай орж ирээд Pole хүртэл аваад амжсан

Redbull бас гудамжинд



Баттон Манчестерт очиж машин жолоодох гэж байгаа бол Redbull Austin-д энэ хагас сайнд дэлхийн аврагаа хамгаалж буй багийн машиныг дээрх зурган дээрх буурал сахалт жолоодож олон түмэнд сонирхуулах юм байна.

RedBull promotion-ий багийнхан дэлхийн хэмжээнд олон арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай баг юм байна. Хамгийн хачирхалтай нь зураг авалт нь өглөө 7-с эхлэх юм байна. Бодоод үз дээ хагас сайны өглөө 7-д гудамжаар Ф1-н машин давхиад байвал сонирхдоггүй хүнд бол хэцүү л байх даа.

Sunday, August 14, 2011

Schumi Q & A

Stuttgart-д болсон арга хэмжээний үеэр Шумигийн өгсөн ярилцлага. Ямар ч байсан ирэх жил уралдах л юм шиг байна. Өөрөө хэлж байна.

Wednesday, August 10, 2011

Tuesday, August 9, 2011

Цоглог НАНДО



Үлдэж буй хагаст болох уралдаануудын талаар Alonso ч харин нэг цоглог ярьж дээ.

Ron Howard F1-ийн тухай кино хийнэ



Appollo13, Beautiful Mind, Da Vinci Code гээд томоохон кинонуудыг бүтээж байсан найруулагч Ron Howard 1976 оны Niki Lauda, James Hunt нарын өрсөлдөөний тухай кино хийхээр шийджээ. 

Барикк үнэн жиргээд байна уу?



Түүний зодог тайлах талаар олон цуу явдаг хэдий ч мань эр twitter дээрээ харин ч нэг жиргэж дээ. 

Дугуй болон тестийн талаар




Одоогоор Веттелд дургүй хүмүүс хэр их байна.



Аливаа амжилтыг дандаа сүүдэр дагаж явдаг. 

Pirelli дугуйны сонголтоо зарлалаа



Ирэх гурван уралдаанд ямар дугуй ашиглах талаар Pirelli мэдээллэсэн байна. 

Nico Rosberg миний машинаар хэн ч ялж чадахгүй


Ferrari-ийн ирээдүйн жолооч хэн бэ?



Domenicali саяхан Ferrari website дээр "Ирээдүйд манай багийн хамгийн зөв хувилбар нь сайтар бэлтгэгдсэн, туршлагатай жолоочийн хажууд авъяаслаг залууг уралдуулах. 2 залууг зэрэг уралдуулах талаар огт бодохгүй байгаа" талаар хэлжээ.