Thursday, August 11, 2011

Галзуу хурд Тэнгис-т


энэ блогийг хөтөлдөг миний бие 4 дугуйтай хурдан явдаг. Гоё харагддаг юм л байвал их дуртай талдаа. 


Сая НҮҮРНОМ-оо харж байсан чинь Тэнгис-т энэ кино өнөөдрөөс гарч эхлэх гэж байгаа юм байна. Уг нь 4-р сарын 20-нд нээлтээ хийсэн. Тэгээд Монголын кино театрууд ч гаргахгүй нь дээ гэж бодож байтал харин 3 сар гаруйн дараа гаргах гэж байх юм уур ч хүрмээр баярламаар ч юм шиг. Яагаад уурлав гэвэл би тэсэлгүй хулхи бичлэгийг нь аваад баахан үзчихсэн. Баярламаар нь жинхэнэ дуу дүрсээр нь үзнэ.

Энэ ангийн үйл явдал Бразилд өрнөнө. Доминик Торредо хэдийгээр ноцтой гэмт хэрэгтэн, хар тамхины наймаачин Артуро Брагаг барьж өгсөн ч урьдны хэргүүдээс болоод ял эдлэхээр болж 4-р анги дуусдгийг санаж байгаа байх. Түүний найз дүүгийх нь хайртай залуу Брайн О'Коннор нөхдийн хамт Бразилд очиж хуучин найз Винстэй уулзаад машин хулгайлж байх явцад дахин нэг гэмт бүлэглэлтэй орооцолдсноор үйл явдал эхлэнэ. Дом-г баривчилхаар АНУ-н нууц албаны төлөөлөгч ирж үйл явдлыг бүүр гурвалжин дөрвөлжин болгоно. Уг төлөөлөгчид РОК нэрээр алдаршсан ДВейн Жонсон тоглосон нь киног бүүр үзүүштэй болгоно. Дом найзуудтайгаа зөвлөөд тэндэхийн том гар болох Рейсийн мөнгийг хулгайлж шинэ амьдрал эхлэхээр шийднэ. Үзсэн заримд нь сонин биш байх үзээгүй нь заавал үзээрэй их сонирхолтой болсон байна лээ.

Мөн таны танил олон дүрүүд энэ кинонд нэгдэн тоглосон байна лээ.
Галзуу хурд 3, 4 дээр гардаг Хан 4-р ангийн мафи бүсгүйтэй хайрлаж дурлалцаад, 2-р ангийн гол баатар Роман нэрээр гардаг Тайрис Гибсон бүлэгтээ нэгдэж, царайлаг мөрдөгч Эва Мендес ч мөн харагдаад өнгөрнө лээ.

Киноны нэг оргил хэсэг бөгөөд удахгүй 6-р анги гарах байх гэсэн горьдлого төрүүлсэн зүйл нь төгсгөл хэсэг байлаа. Та сүнсэнд итгэдэг үү гэж хэлээд бас нэгэн хуучин танилын зураг гараад ирнэ лээ шүү.

No comments:

Post a Comment