McLaren-Mercedes гэрлэлтээ цуцлах үед Mercedes-г би л хувьдаа одоогийн амжилтаас хамаагүй илүүг хийнэ гэж харж байсан. Тэдэнд 6 удаагийн дэлхийн аврага Шуми, асар их туршлагатай Росс Бравн нар байгаа боловч нэг л урагшилж өгөхгүй байна. Redbull, McLaren, Ferrari-ийн ард л явсаар байна.
Росберг ел Парис-т өгсөн ярилцлагадаа "Миний машинаар хэн ч ялж чадахгүй. Гурван баг бусдаас хурдан байгаа ч би энэ жилийн эцэс эсвэл ирэх жилийн эхээр сайн машинтай болоод ялах тухай бодож эхлэх болно." гэжээ. Иймэрхүү машинтай 7-р байранд байна гэдэг бол байнга л ялж байна гэсэн үг шүү гээд өөрийгөө магтах тайвшруулах 2-н хооронд юм хэлжээ. Хөөрхий Кими юм ярьдаг байсан бол F60-н тухай юу ярих байсан бол? Лав тухайн үед Force India-г арай гэж хааж байгаад нэг түрүү авч байсан бол түний дараах уралдаан дээр Gincarlo F60-р сүүлийн байрт орж байсан санагдаж байна. Тэгхээр бас байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх нь Нико шиг залуу хүний хувьд нэг их зохимжтой биш санагдах юм.
Машины үлээдг диффузорыг хөгжүүлэх талаар маш их ажиллаж байгаа бөгөөд энэ машиныг бүхлээр сайжруулах хэрэгтэй. Аеродинамик, жинг нь багасгах гээд хийх ажил маш их байна бид ч үүн дээр ажилласаар байна гэжээ. Харин моторын хувьд бол боломжийн шүү гэсэн байна.
No comments:
Post a Comment