Tuesday, August 9, 2011
Одоогоор Веттелд дургүй хүмүүс хэр их байна.
Аливаа амжилтыг дандаа сүүдэр дагаж явдаг.
Унгарын өмнө блогтоо хэн түрүүлэх бол гэж санал асуулга оруулсан юм. Оролцсон 8 хүнээс 5 нь Хамилтон 3 нь Алонзо гэсэн байна. Энэ багууд хурдаа нэмж чадсан нь нэг талаар энэ сонголтод нөлөөлсөн байх. Миний бодлоор хүмүүс Феттелийг түрүүлэх битгий хэл Подиум дээр гархад жаахан дургүй болсон юм шигээ. Ноднин жил түүнийг азгүйтэх тусам өрөвдөж их авъяасыг нь магтацгааж байсан санагдана. Жилийн хамгийн сүүлийн уралдаанд гайхамшигтай байж дэлхийн аварга цолыг гуйж биш гуядаж авсан.
Сүүлийн үед Ф1 сонирхдог найзуудтайгаа ярьхад Веттел 2,3 удаа замаас гарчихаасай гэдэг зүйл хэлдэг болж тэгэхгүй бол 90-ээд оны сүүл үеэс Шуми-н хаанчлал эхлэсэн шиг болох вий гэсэн болгоомжлол бас байх шиг байна. Brawn GP-г эс тооцвол дандаа жилийн сүүлийн уралдаан дээр бүүр сүүлийн 14 секундэд аврага цол шийдэгдэж байсан улирлыг л бид үзэхийг хүсдэггүй гэж үү?
Гэхдээ Редбуллын фенүүдийн хувьд бол тасархай түрүүлээсэй л гэж бодож байгаа байх. Харин бусад нь бүгд Веттелийн эсрэг балешиглаж байна уу? Яг алдарт сагсчин Dwade-ийн хэлснээр бид 3 (LeBron, Bosh) хожигдоход бүх дэлхий баярлаж байгаа гэдэг шиг. Та бүхний санаа бодол ер нь ямархуу байна эсвэл би хэт туйлшраад байна уу? Сэтгэгдэл үлдээгээрэй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment