Tuesday, August 9, 2011

Ferrari-ийн ирээдүйн жолооч хэн бэ?



Domenicali саяхан Ferrari website дээр "Ирээдүйд манай багийн хамгийн зөв хувилбар нь сайтар бэлтгэгдсэн, туршлагатай жолоочийн хажууд авъяаслаг залууг уралдуулах. 2 залууг зэрэг уралдуулах талаар огт бодохгүй байгаа" талаар хэлжээ.


Хэн сайтар бэлтгэгдсэн, туршлагатай жолооч хэн бэ гэдэг дээр тэр тойруугаар бараг хэлчихсэн байна. " Миний хувьд яг одоо F1-т нэг номерийн жолооч бол Fernando. Michael Schumacher тэр 2-т олон төстэй чанар байдаг. Fernando зарим талаараа илүү ч гардаг. Хурд сайжруулах тал дээр тэр үнэхээр гайхалтай лидер байж чаддаг. Ийм хариултын дараа Felipe-н асуудал яалтчгүй сөхөгдөх байлгүй дээ. Aвъяаслаг залууг олтол авъяаслаг залуугийн дүрд тоглох уу эсвэл Алонзо-ын өмнө гарах уу? Мэдээж Fernando is faster than you-с өөр олигтой уралдааныг Масса маань үзүүлхээ болиод удаж байна даа. Тэгхээр түүний хувьд шинэ ажил хайж байсан нь дээр байх. Мэдэхгүй юм F1-т super license-тэй хүн CV бөглөж явдаггүй байх. гэхдээ зарим нэг багт CV өгч байхад буруудахгүй л байх.


McLaren-д Hamilton цаашид зүтгэхгүй талаар цуу бас их байгаа. 2007 онд McLaren-д алалцаж байсан 2 үргэлж шахуу нэг жолоочоо илүүд үздэг багт тэсч уралдах юу л бол. Alonso хэнтэй ч хамт уралдсан ямар ч асуудал байхгүй гээн бол, Domenicali энэ талаар нэг их бодохгүй байгаа талаар хэлээд авсан. 
F1-т болохгүй бүтэхгүй зүйл байдаггүй бөгөөд энэ спортын түүхэнд бүгд л Maranello-д уралдахыг зорьдог шүү дээ. Түүний орон зайг энд олж харахгүй байгаа. Энэ яриа ойрын үед ч юм уу ирээдүйд ч юм уу дахин яригдахгүй байх аа гэж хариулжээ.


Түүний үгнээс дүгнэвэл Hamilton, Massa 2-т шаанс бараг байхгүй харин шинэ од хайгаад байгаа юм биш биз.Харин хаанаас вэ? Энд тодорхой 2 нэр байгаа Ferrari Driver Academy-ийн Jules Bianchi, Sauber-Sergio Perez нар юм. Хавар болох GP2 -ийн Ferrari development programm-с нэг залуу ирэх жил тестээр 2013 оноос үндсэнгээр явах юм биш биз. 


PS. Масса-ийн гэрээ 2011 онд дуусаад 2012 он хүртэл сунгах нэг опшинтой юм байна.
Харж л байхаас Ф1 чинь хувцсыг нь өмсөөд жолооны ард нь суухгүй л бол шал худлаа юм ярьж байдаг улсууд хойно. Саяхан л Алонзо-г авахгүй л гээд байсан яалаа даа.

No comments:

Post a Comment