Tuesday, August 9, 2011

Ron Howard F1-ийн тухай кино хийнэ



Appollo13, Beautiful Mind, Da Vinci Code гээд томоохон кинонуудыг бүтээж байсан найруулагч Ron Howard 1976 оны Niki Lauda, James Hunt нарын өрсөлдөөний тухай кино хийхээр шийджээ. 

Уг кино нь Sienna-ийнх шиг баримтат биш жинхэнэ адал явдалт кино болно гэжээ.
Энэ кинонд Enzo Ferrari-ийн дүрд алдарт Gump Tom Hanks тоглож магадгүй сураг бас байна. Ron киногоо хийхийн тулд Niki Lauda-тай нилээд удаан уулзаж ярилцсан бөгөөд Peter Morgan-ий бичсэн зохиол нь бодит байдалтай их ойрхон байсан гэжээ.
Харин зураг авалтаа Nordschleife-т хийх үү гэсэн асуултад “Харж байж болно. Студид бүхнийг хийх боломжтой өнөө үед заавал явах шаардлага байхгүй.” гэжээ. Энэ киноны санхүүжүүлэгчид нь Европийн продакш нь байх бөгөөд бүх хүний сонирхол татсан кино байх болно. Америкчууд F1-ийг мэддэггүй гэвэл худлаа шүү бид чинь 2 дэлхийн аваргатай тэднийгээ зарим нь л тэднийг мартсан байж магадгүй гэсэн байна.
Манай кино театрууд энэ киног авч ирж гаргавал Монголын F1 сонирхогчдын тоо бага ч гэсэн нэмэгдэх ч юм бил үү.

No comments:

Post a Comment