Wednesday, August 10, 2011

Schumi зодог тайлах уу





Цагтаа цалгиж явсан их аварга маань одоо Петров, Кобаяшитай өрсөлдөж орос эрийн дугуйны хэрүүлийн бай болоод байгаа билээ. 


Тэр саяхан Мото Спорт сэтгүүлд "Хэрэв бүтсэн бол энэ жил л бүрэн эргэн ирэлт хийх сүүлийн жил байсан" гэжээ. Мөн өөр нэг ярилцлагадаа. "Би мерседест тусгай даалгавартай ирсэн. Энэ бол зөвхөн ялах биш энэ багийг сайжруулах. Асуудлын гол нь би өөрийгөө гэж бодож байна. Одоо өмнөхөөсөө арай тайвширсан ч би энэ багт байх хүн мөн үү? гэдгээ сайн мэдэхгүй байна. Надад туршлага байгаа, би хэзээ төвлөрч чадахаа мэддэг ч ухаан санаа маань энэ багт байна уу? гэдгээ мэдэхгүй байна. Тиймээс үргэлжлүүлэх үү болих уу? гэдгээ шийдэх л байх" гэжээ.


Өмнө нь Niki Lauda 3 дахь титмээ зүүгээд зодог тайлаад 2 жилийн дараа эргэн ирээд бүтэлгүйтэж багийнхаа Prost-д 1985 онд 59 оноогоор хожигдож 10-р байрт улирал дуусгаж байжээ. Niki ч гэсэн өнгөрсөн жил шинэ машин, шинэ орчин тестийн бага цаг гээд түүнийг ойлгож болох байсан. Энэ жил бол эргэн ирэх боломжтой сүүлийн жил байсан гэжээ. Тэгхээр ирэх жил уралдаж буй дэлхийн аварга маань нэгээр цөөрч магадгүй нь дээ.
PS. Энэ улиралд Schumi, Alonso, Hamilton, Button, Vettel гээд 5 дэлхийн аврага уралдаж байна.


Миний хувьд F1 үзэх эхлэлийг энэ агуу хүн л тавьж өгсөн. Түүний агуу ялалтууд одоо хүртэл нүдэнд харагддаг. F1-т эргэн ирхэд нь маш их баярлаж байсан ч ийм муу машинтай дунд эгнээд яваад нь үнэхээр сэтгэл дундуур байдаг. Магадгүй 2 дахиа зодгоо тайлсан нь дээр биз дээ.



No comments:

Post a Comment