Tuesday, August 9, 2011

Цоглог НАНДО



Үлдэж буй хагаст болох уралдаануудын талаар Alonso ч харин нэг цоглог ярьж дээ.

Spa-д би хэзээ ч ялалт байгуулж байсангүй. Ялалт байгуулхад маш сайхан байх болно.
Monza бол үнэхээр онцгой. Өнгөрсөн жил эндээс авсан таашаалыг дахин нэг авмаар байна.
Сингад 2 түрүүлээд, 3 удаа подиум дээр хөл тавьж байсан болхоор маш сайн уралдана гэж бодож байна.
Suzuka шиг сайхан байгальтай газар ялна гэдэг бол бас л гайхамшиг.
Солонгост бол би аль хэзээний ялалт байгуулаад амжсан. Энэ тоог нэгээр нэмбэл хүмүүс сайхнаар хүлээн авна.
Энэтхэгийн ГП-ийн анхны ялагч гээд миний нэрээ үлдээхийг бас хүсч байна.
Абу Дабийн тойруулгатай холбоотой бүтэлгүйтлийг зогсоохыг хүсч байгааг та бүхэн мэдэж байгаа байх.
Бразил, тэнд чинь би 2 удаа дэлхийн аврага болсон шүү дээ.
хэ хэ тийм ч сайнгүй машинтай байгаа ч сэтгэл бол өөдрөг л байгаам байна. Харин ч зүгээр юм уу? Бусад нь байраа хадгалах, оноогоо ахиулах тухай ярьж байхад бүгдэнд нь түрүүлэх тухай яриад байж л байдаг.

No comments:

Post a Comment