Tuesday, August 9, 2011

Барикк үнэн жиргээд байна уу?



Түүний зодог тайлах талаар олон цуу явдаг хэдий ч мань эр twitter дээрээ харин ч нэг жиргэж дээ. 

“Намайг уралдхаа болих гэж байгаа мэдээг хараад элэг хөших шахлаа. Би уралдсаар байхыг хүсч байна. Одоо байгаа асуудлуудыг шийдэж, ирэх жилийн машинаа сайжруулхын тулд 2 дахин их ажиллаж байна. Williams багт би баг маань надад хэрэгтэй байгаа шиг л асар их хэрэгтэй байна. Шулуухан хэлхэд 2 жилийн гэрээ санал болгох юм бол би шууд гарын үсэг зурхад бэлэн байна.”
Энэ жиргээнээс багтаа хэрэгтэй хүний бардам зан биш олон твиттерийн дагагчидаа лоббидож тэтгэвэрт гарах хугацаагаа 1-2 жил хойшлуулах гэсэн үнэр үнэртээд байх шиг.
Ralf, Montoya-тай байхдаа аваргын төлөө өрсөлдөж байсан Williams баг яг одоо дундаж багууд дундаа хомоол хамж байна гэхэд хэлсдэхгүй. Renault 66, Sauber 35, Force India 26, Toro Rossa 22 байгаа нь тэдний хооронд ойрхон өрсөлдөөн байгааг харуулж байна. Харин Williams 4 оноотой байгаа нь хангалттай гэж үү? Дугуйтайгаа сайн зохицолдохгүй байгаа гараа хийхдээ муу гээд тэдний машинд асуудал олон байна. Уг нь Pastor Maldonado 3 ч удаа 9-с гарсан боловч оноо болгож чадаагүй. Хөгшин бразил эр туршлага заан Монако, Канад-д 9-т орсон нь тэдний авсан бүх оноо. Өнгөрсөн жилийн сүүлийн 10 уралдааны 9-т нь 10-р байрнаас өмнө гараанаас гарч 3 ч удаа 7-с урагшаа байрт орж байжээ. Энэ жил тиймэрхүү амжилтыг Force India үзүүлж байна. Тэгхээр Баррик-н туршлага нь машинаа хөгжүүлэх биш удаашруулаад байгаа ч байж болох юм. Тэгээд ажилгүй болхоос айгаад энэ тэнд элдэв зүйл бичээд эхлэв үү гэж бодож байна шүү.
William-ийн босс Adam Parr улирлын эхэнд 5,6-рт жагсахгүй бол багийн санхүү хүндрэх болно гэж хэлж байсан. Тэд одоо 6-р байрнаас 31 оноо хойно байна. Тэд энэ зөрүүгээ нөхөж чадахгүй бол ирэх жилийн байдал нь хүндэрч олон асуудал үүсэх нь дээ. 

No comments:

Post a Comment