Thursday, August 11, 2011
Villeneuve: Kimi аварга болох гавъяагүй
Хуучин дэлхийн аварга маань Бразилд ачааны машины ангилалд уралдаж байгаа юм байна. Тэнд хэвэлэлд өгсөн ярилцлагадаа 2007 онд Кими азаар аварга болсон. Тэр үүнийг хүртэх эрхгүй. Харин Филипе бол илүү найдвартай жолооддог Кимиг ялж чадхаар байсан. Тиймээс ч илүү гавъяатай гэжээ.
Жак Бразилчуудад таалагдхыг хүсэв үү? Амиа бодсон уу? (Бразилд буутай сэтгэлийн хөөрөлтэй аймаар хүмүүс их байдаг гэж ойлгоод байгаа) мэдэхгүй Масса-н одоогийн байдлын талаарх асуултад ёстой нус нааж өгчээ.
"Хэргийн гол нь Алонзо Феррарид ирээд маш хурдан хүчирхэг болсонд байгаа юм. Нэг жолооч ялаад ирхээр нөгөөд нь илүү даалгавар ноогддог юм. Фелипе хурдан, найдвартай жолооддог машинаа ч сайн хөгжүүлдэг тэр үүнийг хийж чадна гэж би боддог.
Гэхдээ тэр санаснаас ч ихийг хийх хэрэгтэй болно яагаад гэвэл Феррари Алонзогийн баг болсон. Маш энгийн логик чиний багийн анд чинь хошой аварга бол баг чинь түүн дээр л фокуслана. Масса олон ч ялалт байгуулсан бараг 2 удаа аварга авах шахсан. Тэр бол агуу нисэгч. Одоо ч феррарид сайн уралдаж байна. Түүнийг шүүмжлээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байна."
Энэ ярилцлагаас дүгнэвэл Масса сайн, Кими азтай, Алонзо улс төрийн хувьд хүчтэй. Вилленюв? Хэн билээ? азаар биш юм аа гэхэд Кими-с лав дээрдхээргүй дэлхийн аварга. Аварга хүн Шуми, Алонзо, Хамилтон, Веттел шиг багаа ажиллуулдаггүй юм гэхэд Баттон шиг би 2-р нисэгч биш шүү гэдгээ харуулж уралдмаар. Жак тэгсэн бил үү? BAR, Renault, Sauber хавиар явсаар Ф1 кареер нь дууссан. Өө нээрээ тийм өнгөрсөн жил Stefan GP гэдэг багтай гэрээ байгуулах дөхсөн. Даан ч тэр багийг Ф1-т оруулаагүй л болхоос.
PS. Гэхдээ би Массаг муу гээгүй шүү. Осолд орхоос өмнө сайн уралдаж байсан нь үнэн одоо бол муу биш гэхэд сайн биш тийм л хүн болсон. Үнэн үнэнээрээ сайхан.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment